Нумын орд:Амжилтад хүрэхийн тулд цаг ямагт урагш тэмүүлнэ

ХОНЬ (3/21-4/19)

Хоёрдмол өдөр. Сайнаар бодоход та зорилгодоо хүрэхийн тулд бүх боломжийг дээд зэргийн үр ашигтайгаар ашиглаж чадна. Муугаар бодоход муу зөвлөгчид итгэж амжилтад хүрэх бүх найдвараа өөрөө нураана. Ямар нэгэн чухал асуудлуудыг бусдад бүү найд. Та өөрөө өөртөө эзэн тул бүхнийг шийдэж үр дүнгийнх нь төлөө бүрэн хариуцлага хүлээдэг.

ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр та уран бүтээлийн асуудлаа амжилттай шийдэж чадна эсвэл сайхан амрахад өөрийн хүч чармайлтаа зориулсан ч таатай байх болно. Сарын сүүл рүү маш шургуу ажиллах хэрэгтэй болж байна. Хэдийгээр ивээн тэтгэгчид болон продюссерүүд байнга тусламж үзүүлэх боловч өөрийн төрөлхийн шургуу зан байдлыг ашиглахыг зөвлөж байна.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Эсрэг хүйснийхээ хүнтэй түншийн харилцаанд орвол үр өгөөжтэй бөгөөд сэтгэл хангалуун болно. Ганц бие бол та сэтгэл хөдөлгөсөн сонирхолтой хүмүүстэй учрах боловч энэ харилцаа удаан үргэлжлэхгүй. Нөхцөл байдалд зохицуулан өөрийн арга барилыг өөрчилж чадвал та амжилт олж чадна.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Төлөвлөсөн ажлаа шуурхай үр дүнтэй хийхэд саад тотгор учирна. Хайр дурлалын хувьд нэлээд сонин учралууд тохиох боловч урагшгүй байдлуудаас болж салалт болж магадгүй. Та хоёрын харилцаа хөндий хоосон мэт байсан ч яваандаа харилцаагаа сэргээх боломж байна. Гэр бүлд шалтгаангүй таагүй харилцаа үүсэж, муу хүмүүсээс болж хагарал гарах магадлалтай. Гэсэн ч энэ нь хэдхэн өдөр үргэлжилнэ. Өнөөдөр аялал, уулзалт бүү төлөвлө.

АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр та онцгой цэнэгээр цэнэглэгдсэн байна. Ердөө л ажил дээрээ хүрч ирэнгүүт далд нууц явуулгууд эхэлнэ. Хэрвээ таны гомдол үндэслэлтэй, та шударга үнэнийг тогтоохыг хүсч байгаа бол зайлшгүй нөхцөлд таны үйл ажиллагаа чинь буруудахгүй болно.

ОХИН (8/23-9/22)

Өдрийн турш ахуйн асуудлуудтай тулгарна. Эдгээр асуудлууд их цаг хугацаа авах боловч мөддөө таныг дахин зовоохгүй. Таныг сонирхолтой харилцаа, үр бүтээлтэй хамтын ажил хүлээж байна. Сэтгэл ханамж нь хамгийн энгийн эд зүйл, үйл явдлаас гарна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ичимхий, эсвэл хэрцгий байдлаа даван дийл. Сул дорой, залхуу байдлаа бусдад бүү харуул. Бүх зүйлийг хугацаанд нь хий. Азтай мөчүүдийг бүү алд. Ажил дээрээ эвгүй уур амьсгалтай байдаг бол энэ ажлаа хурдан соль.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Нойр муудаж, хар дарсан зүүд зүүдлэх магадлалтай. Үүнийг анагаахын тулд уламжлалт ардын эм тан хэрэглэ. Сарын сүүлээр та хайр сэтгэлдээ мансууран жаргах, ажил хэрэг нь бүтэмжтэй сайн байхыг хослуулна.

НУМ (11/22-12/21)

Үр бүтээлтэй өдөр. Энэ сар чамд олон баяр авч ирнэ. Та бүтээн туурвих чадвараа нээнэ. Хүн бүрт боломж байна. Түүнийг ашиглахын тулд уян хатан бай. Амжилтад хүрэхийн тулд цаг ямагт урагш тэмүүлнэ. Гэвч түүнд хүрэх зам тийм ч хялбар биш гэдгийг мартаж болохгүй.

МАТАР (12/22-1/19)

Амжилт таныг тойрон хүрээлсэн байна. Хамаатан саднуудтай үүссэн асуудал ч хялбархан шийдэгдэнэ. Айдас эрсдэлийн талаар мартаж идэвхтэй, ухаалаг хөдөлж эхлэхийг од эрхэс танд зөвлөж байна. Гэхдээ өрсөлдөгчөө март гэсэн үг биш шүү.

ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр таныг өөрийгөө нээн илрүүлэхэд дотны хүмүүс тань ихээр нөлөөлнө. Гэвч тэд байнгын аж ахуйн асуудлуудаас салах боломж танд олгохгүй. Зөрчил үүсэх шалтаг шалтгаан дэндүү олон байна. Нөхцөл байдлыг хүндрүүлж харьцаагаа таслахгүй байхад анхаарал тавь.

ЗАГАС (2/19-3/20)

Нүглээ наминчлах өдөр. Сэтгэл гутрал аргаа барсан байдалд орж, хар дарсан зүүд зүүдэлнэ. Удаан хугацааны гэрээ хэлэлцээр байгуулах чухал баримт бичигт гарын үсэг зурах, шүүх хуралд оролцоход таагүй. Гэр оронд гэрэлтүүлэг сайн байх ёстой. Унтахын өмнө тайвшруулах эм уу.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …