138 тонн тэсэлгээний бодисыг тээвэрлэх гэж байгаад баригджээ

Баянзүрх дүүргийн XI хороо, Улаанбаатар төмөр замын Толгойт дахь өртөөний ачих, буулгах хэсэгт вагоноос химийн бодис буулгаж, ачааны хоёр автомашинд тээвэрлэх гэж байгаа тухай НОБГ-т иргэдээс мэдээлэл ирсэн байна.

Энэ дагуу онцгой байдлын газрын алба хаагчид шалгахад 138 тонн хэмжээтэй уул уурхайн тэсэлгээний материал үйлдвэрлэхэд хэрэглэдэг түүхий эдийг ОХУ-аас төмөр замаар тээвэрлэн оруулж ирсэн нь тогтоогджээ.

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд гэм этгээдүүдийг НОБГ-ын мэргэжилтнүүд цагдаагийн байгууллагатай хамтран зогсоож чадсан байна. 

Г.Сонор ugluu.mn

Санал болгох мэдээ

Нүүрсний хууль бус орлогыг Оросоор дамжуулан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Р.Базарааг шалгахаар баривчилсан гэв үү?

“Алтай хүдэр” ХХК-ийн эзэн “Баян” гэх Р.Базарааг өнөөдөр /2024.04.15/ өглөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид …