Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл төсвийн хөрөнгө хэмнэх тухай захирамж гаргажээ. Захирамжид архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих зорилгоор аливаа баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээний үеэр төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авахыг хоригложээ. Ингэснээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, өмчит үйлдвэрийн газрууд төсвийн хөрөнгийг хэмнэж, үр ашиггүй зардлыг багасгах юм байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл