Ц.Элбэгдорж Хэнтийд, Б.Бат-Эрдэнэ Нийслэлд сурталчилгаагаа хийв

eebee baagii 2 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа хийж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Хэнтий аймгийн Бор-Өндөр хот болон зарим суманд ажилласан бол МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Нийслэлийн зарим дүүрэгт ажиллажээ.

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд өчигдөр хур дагуулж очсонд нутгийн иргэд бэлэгшээж байлаа. Бор-Өндөр нь аймгийн нэгэн баг байснаа саяхан сумын статустай болжээ. Сум болоод анхны орон нутгийн сонгуульд оролцохдоо АН-аас нэр дэвшсэн 21 хүнийг бүгдийг нь ИТХ-д сонгосон нь онцгой байлаа. Үүгээрээ ардчилалд тууштай байгаа ард түмэн юм байна. Бор-Өндөрчүүд сумынхаа шинэ удирдлагууддаа бүрэн итгэж найдаж байгаагаа илэрхийлж байсан юм. Үүнийгээ баталгаажуулж Ерөнхийлөгчийн сонгуулиар баталгаажуулах хэлж байлаа. Борөндөрчүүдтэй хийсэн уулзалт дээр Ц.Элбэгдоржийг дэмжин оролцож байгаа, ардчиллын нэртэй зүтгэлтнүүдийн нэг Даваадоржийн Ганболд хэлэхдээ “Ардчиллынхныг төрд сонгосон монголчуудын ажил амьдрал бүхлээрээ өөрчлөгдөн, шинэчлэгдэж байна. Бүтээн байгуулалтын хурд эрчимжлээ, авлигалчид айдаст автаж төрийн мөнгөнөөс гараа татаж эхэллээ, энэ бүхэнд эрч хүч өгч, дэмжиж, өмөг түшиг болж яваа өнөөдрийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энэ сонгуулиар дэмжих нь Монголын хувь заяаны хэрэг шүү” гэсэн юм.

Б.Бат-Эрдэнэ автобусаар Сонгинохайрханд сурталчилгаагаа хийв

МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ Сонгинохайрхан дүүрэгтээ ажиллахдаа автобус хөлөглөн очсон байна.

83-р сургуулийн хөл бөмбөгийн талбайд Сонгиночууд Б.Бат-Эрдэнийг халуун дотно угтан авч олон жил айл саахалт амьдарсан хөршүүд нь дүүргийн сонгогч олон угтан авч ганцхан сонголт л хийнэ түүнийгээ “Б.Бат-Эрдэнэ” байх болно хэмээн итгэл төгс илэрхийлж байлаа.
Ажилын их гараагаа анх Сонгинохайрхан дүүрэгт охид нь сургуульд сурч төгссөн бөгөөд Хар Хорин захаар орж тэнд ажиллаж байгаа болон худалдаа хийж буй иргэдтэй уулзан мөрийн хөтөлбөр, зорилго чиглэлээ танилцуулсан бөгөөд иргэд ч хэдийнээ аваргаа дэмжих сонголтоо хийсэн гэдгээ ч илэрхийлжээ.

Ugluu.mn

Т.Түвшин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …