Монголчууд бид олуулаа болж хөгжинө. Тиймч учраас төр засгаас төрөлтийн бодлогыг дэмжиж ирсэн. Гэвч нийгэм эдийн засгийн байдал, хотжилт, агаар усны бохирдлоос болж төрөлт төдийлөн дэмэгдэхгүй байгаа тухай судлаачид ярьдаг. Мөн дээр нь эх хүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдол бодитой нөлөөлөх магадлалгүй гэж мэргэжилтнүүд хэлдэг. Үүнтэй холбогдуулан нярай хүүхдүүдийн өвчний тухай элдэв бараан сэдээ нийгмийн сүлжээгээр бишгүй л гарч харагддаг.
Харин энэ удаад нэгэн гэгээн мэдээг та бүхэндээ хүргэх байна. Загдсүрэнгийн Бямба-Эрдэнэ, Зоригтбаатарын Ундармаа нар одоогоос 7 жилийн өмнө гэр бүл болж, улс эх орондоо өрх гэр нэмэн гэрлэснийхээ дараа жил охинтой болжээ. Үүнээс гурван жилийн дараа дахин бүл нэмж хүүтэй болсон бол яг 10 сарын өмнө ахин бүл нэмж гурван ихэр төрж, 2 охин, нэг ихэр хүүтэй болжээ. Залуу аав ээж хоёрын хувьд өдийг хүртэл бор зүрхээрээ бусдын л ажил амьдрал зохиож, ажиллаж хөдөлмөрлөж өдийг хүрч ирсэн байна. Өдгөө тэдний гэр бүлд төрсөн 3 ихэр өдгөө 10 сартай эсэн мэнд, энх тунх өсөн торниж байна.
Гэвч гэр бүлийнхээ 6 ам бүлийг тэжээх үүрэг төрөөд 7 сар болсон ээжид оногджээ. Учир нь өрхийн тэргүүн З.Бямба-Эрдэнэ оноосон ажил мэргэжилгүйн улмаас зуны цагт барилгын засварын ажил хийдэг байна. Өвөл барилгын ажил зогсдог учир З.Бямба-Эрдэнэ өдгөө 3 ихэр хүүгээ гэртээ харж, ээж З.Ундармаа нь нэгэн хувийн дээд сургуульд багшилдаг бөгөөд өнгөрсөн 9 сараас эхлэн 7 сартай гурван ихрээ орхиод аргагүйн эрхэнд ажилдаа эргэн оржээ. Тэгээд ч 3 ихрийг аав ээжийн нэг нь зайлшгүй асрах шаардлагатай нь ойлгомжтой.
Айл гэрийн эзэгтэй, 3 ихрийн ээж З.Ундармаа ядуухан амьдарч байгаа хирнээ үүнийгээ үл тоон амьдралынхаа төлөө, гэр бүлээ тэжээхийн төлөө, үр хүүхдийнхээ төлөө цаг наргүй зүтгэж явааг хөндлөнгөөс хараад өхөөрдөм хөөрхөн гурван ихрийн аав ээж, ах эгч нарт чадлаараа туслах юмсан гэсэн бодол төрлөө.
Тэднийх Сүхбаатар дүүргийн 16 хороо, Бэлхийн 33-7-114 тоотод амьдардаг юм байна. Энэ дүүргээс УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, НИТХ-ын төлөөлөгчөөр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга Д.Төмөрбаатар нар сонгогджээ. Тэдэнд болон Нийслэл хотын Засаг дарга С.Батболдод хандан энх тунх, эрүүл саруул өсөн бойжиж байгаа 3 ихрийн аавыг ажилд оруулж, ээжид нь ихрүүдээ харах боломж олгон өгч дэмжихийг уриалж байна.
Ялангуяа Ц.Цогзолмаа сайд та эх хүний хувьд, хүүхдийн байгууллагад олон жил ажиллаж байсны хувьд, өдгөө БСШУС-ын сайдаар ажилалж байгаа хүний хувьд өөрийн нэр дэвшин сонгогдсон тойргоос таныг дэмжин гаргасан гурван ихрийн аав ээж залуу гэр бүлд чин сэтгэлээсээ туслаасай гэж хүсэх байна.
Мөн 3 ихэр хүүгийн гэр бүлд туслахыг хүссэн, ихрүүдийн аавыг нь ажилд оруулах боломжтой хувь хүн байгууллага байвал тэдэнтэй холбогдож болох болно гэдгийг уламжлах байна.
3 ихрийн ээж З.Ундармаатай та бүхэн 8880-8161 утсаар холбогдож болно.
Г.Нараа