ХОНЬ (3/21-4/19)
Төлөвлөгөөгөө зоригтой хэрэгжүүл. Сонирхолтой хүмүүстэй уулзана. Энэ холбоогоо бүү тасал. Гэр бүлд үл ойлголцох байдал хэрүүл маргаан гарна. Ажил, хичээл зэрэг дээрээ хамгийн гол нь дээд зэргийн хэв журам сахих нь чухал байна.
ҮХЭР (4/20-5/20)
Та энэ өдөр хөршүүдтэйгээ илүү дотно харилцааг үүсгэж чадна. Танихгүй хүнтэй бүү харьц. Гэнэтийн уурыг даган дүрсхийн бухимдсанаас хэрэг явдлыг сайн болгохын оронд улам муутгана. Биеийн хүчний эрч хүч буурч багасч байна. Энэ нь эргэн сэргэхдээ хөдөлмөр шаардах болно. Удаан он дамжин үргэлжлэх үүрэг даалгаврууд гарч ирвэл илүү сайнаар хошуучлан удирд.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Тайван өдөр. Бие болон сэтгэлийн эрч хүч авахын тулд чимээгүй, нам гүм тайван орчинд хэсэг хугацааг өнгөрүүл. Өөртөө цаг гаргаж, хайр дурлалын хувьд тогтвортой харьцааг үүсгэхийг хүсч байгаа ч хардалт нь эсрэг хүйстэнд таны талаар буруу ойлголт өгөх болно. Өнөө орой гэр бүлийнхэн болон хайртай хүмүүстэйгээ оройг тайван өнгөрүүлэн эрт унтаж амрах хэрэгтэй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Энэ өдөр спортоор хичээллэх тохиромжтой. Хайр дурлалын асуудалтай ганц бие мэлхий гайхшрал төрүүлэм урилга хүлээн авна. Гэр бүлийн талаар мэдээ авах ба гэрлэх шийдвэр гаргахад тохиромжтой. Мэлхийнхэн өөрийн хайртай хүнийхээ урмыг хэзээ ч хугалахгүй. Ойр дотны хэн нэгнийхээ санааг ашигла. Эцэг эх хүүхдүүдтэйгээ тоглоход тааламжтай. Найзуудаараа ямар нэгэн хөгжилтэй юм зохиох боломж байна.
АРСЛАН (7/23-8/22)
Бусдын анхаарлыг татах өдөр. Өнөөдөр таны үг хууль мэт хүчтэй байх тул үг хэлээ цэнэ. Өдөр тутмын ажлаасаа болж ядарч болзошгүй. Найз нөхдийн айчлал эсвэл ойр дотны хүний анхаарал зэрэг нь таны сэтгэл санааг өргөж, амрахад тус болно.
ОХИН (8/23-9/22)
Та цагаа зөв зарцуулж аж байдлаа тэнцвэртэй болго. Цагаа зөв зарцуулсаны үр дүнд илүү бүтээмжтэй байна. Таны уран сайхны чадварыг бүгд магтах болно. Зохиолч бол дэвшингүй орчин үеийн сэдэв амжилт гаргана. Таны худалдаж авсан гэрийн цахилгаан хэрэгсэл ажиллахаа больж засуулах хэрэгтэй болно. Орон сууцны ариун цэврийн өрөөн доторх ямар нэг зүйлийг солих хэрэгтэй болно. Энэ нь танд хөгжилтэй байхгүй бухимдал үүснэ. Бүү санаа зов цаг хугацааны турш гол зүйлээ бодож зугаац.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Ухаалгаар бодох нь өнөөдөр таны мөнгө болон цагийг хэмнэнэ. Ямарваа зүйлийг удаан тайван хийж, бодол санаагаа бодит ажил болговол хүч чадлаар дүүрэн байна. Зарим хүмүүс зохион бүтээх, урлагийн салбараас магтаал сайшаал хүлээж олонд танигдана. Өөдрөг бизнес, сэтгэл хангалуун байдал нь сайн цалин авчирна. Тэмүүлэл таны амьдралыг гэрэлтүүлж, хайр дурлал романтик харилцаанд оновчтой байна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Бизнес, ажил төрөлд сайн өдөр. Зоригтой, эрч хүч гарган шийдэмгий ажилла. Шинийг сэд. Эрч хүчээ хадгалбал амжилтын үндэс болно. Амьдралын бодит байдлыг нууцаар удирдан жолоодох эрх танд ирнэ. Бусдад эрх сүрээ бүү гайхуул.
НУМ (11/22-12/21)
Энэ ордныхны хүсэл тэмүүлэл оргилж байдаг ч бөгөөд өнөөдөр төдийлөн илрэхгүй. Сайн үйл бүтээх зарим нэгэн юм төлөвлөгөөгөө дотно хүмүүстээ хэрэгжүүл. Зардал төсвөө төлөвлө. Санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэж цэгцэл. Зорилгуудаа эмх цэгцтэй болгосноор хүссэн газарт тань хүргэж чадах бодит нөхцөлийг бий болгож чадна. Нөхцөл байдалд тохируулж өөрийгөө өөрчил.
МАТАР (12/22-1/19)
Харьцангуй тайван жаргалтай байх ч зарим нэгэнд нь дааж давшгүй зовлонд унасан мэт мэдрэмж төрнө. Хэрэв та хэн нэгэнд өөрийн буруугаа хүлээх хэрэгтэй байгаа бол өөрийн оюун санаагаа цэвэрлэ. Тэгээд та бүхнийг шинээр эхэлж чадна. Олон танилтай байх нь ихэнхи матрууд бөгөөд найз нөхөд чинь нийлж суух, эсвэл бүлгээр зохиох арга хэмжээндээ таныг оролцоход дуртай байх болно.
ХУМХ (1/20-2/18)
Ерөнхий ядаргаанаас болж биеийн эсэргүүцэл суларна. Хэрэв та архаг өвчтэй бол сувилуул. Хэт ядрахаас зайлсхий, амрахаа бүү март. Үл ойлголцлыг шийдэж, тасалдсан харилцааг сэргээх хамгийн тохиромжтой цаг. Та ойрын хамаатнууд ба танилуудтайгаа халуун итгэлтэй харилцаа тогтоож болно. Хэтийн төлөвтэй, хувийн санхүүгийн төлөвлөгөө зохиож түүнийгээ мөрдөхийг хичээх хэрэгтэй.
ЗАГАС (2/19-3/20)
Зорилгодоо хүрэх гэж яарах хэрэггүй. Аль болохоор бусдыг бодож, тэдэнд туслахыг хичээ. Хэрвээ та бусдад өгөөмөр хандвал бүгдийг өөрийнхөөрөө болгох гэж зүтгэснээс илүү үр дүн авчирч зорилгодоо илүү хурдан хүрэхэд тань тусална гэдгийг ойлгох болно. Танд эсрэг хүйсний тань хүмүүс илүү ихээр татагдана. Нууцлаг хайр дурлал танд тохиолдвол хайрынхаа төлөө чадах бүхнээ хийгээрэй.