ХОНЬ (3/21-4/19)
Эрч хүч дүүрэн байна. Хамгийн хүнд асуудлуудыг шийдэх хүсэл төрнө. Үргэлж нууцхан мөрөөдөж явсан зүйлээ амжилттай хэрэгжүүлнэ. Урилга хүлээн авна. Айлд зочил. Энэ нь таныг хөгжөөж, мартагдашгүй уулзалт бэлэглэнэ.
ҮХЭР (4/20-5/20)
Бат бэх тогтвортой хандлага өнөөдрийн хамгийн сайн үр дүнг бий болгоно. Нөхцөл байдалд ахмад нэгэн оролцох бололтой түүнтэй эвтай харьцах нь үхэрийнхэнд ашигтай байна. Ганц бие үхэрийнхэнд хайр дурлалын асуудал үгүйлэгдэнэ. Байранд орох зорилготой хайртай хосууд биелүүлэх алхамд нэмэр болох итгэлийг олж авна. Хэрвээ мөнгөний асуудал зогсолтгүй үргэлжлэх бол тайван байж мөн аливаа зүйлсийг нухацтайгаар бодож үз.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өөртөө итгэх итгэлээ сэргээх өдөр. Гэр бүлийн томоохон цугларалт болж та өөрсдийн удам угсаа, өвөг дээдсийнхээ талаар илүү ихийг мэдэж авахыг хүснэ. Гэр бүлийнхэн тань өв залгамжлалын асуудлаар маш дотно яриа өрнүүлэх болно. Таны хуучин найз эсвэл хамаатан садан тань хол газар нүүж тэдэнтэй салах ёс гүйцэтгэх бөгөөд хамт өнгөрөөсөн сайхан мөчүүдээ эргэн дурсаж, гуниглах бололтой.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Хурц уур амьсгалд шахагдана. Бүх л харилцаанд ээдрээтэй зүйлүүд гарч ирнэ. Хэрвээ та нууц амрагтай бол уг харилцаагаа дуусгах уу үргэлжлүүлэх үү гэдгээ шийдэх цаг иржээ. Энэ асуудлаа дараа гэж хойшлуулсан ч гэсэн энэ асуудал ахиад л сөхөгдөнө. Тиймээс үүнд нухацтай ханд. Хэрвээ цаг агаар сайхан байвал орой дулаан хувцаслаад агаарт алх.
АРСЛАН (7/23-8/22)
Хөнгөмсөг байдал, үр ашиггүй явдал нь таныг мөнгөний дутагдалд оруулж хохирол амсана. Мөнгөө хамаагүй үрж болохгүй. Уналтад орно. Энэ өдрийг янз бүрээр зугаацан өнгөрүүлнэ. Ажлаасаа хөндийрч сайтар амар. Албан хэргээр алсын замд явах нь таарамжгүй байна.
ОХИН (8/23-9/22)
Анхаарал болгоомжтой байх өдөр. Учир нь өдрийн эхэнд амьдралын эрч хүч буурах хандлагатай байна. Эрсдэл өндөртэй ажил хэргийн болон арилжаа наймаа амжилт авч ирэхгүй. Сэтгэлтэй хосуудын харилцаанд учирсан саад бэрхшээлийг даван туулахдаа тааламжтай цагийг хүлээ. Дотны нөхөрлөлөө тайван, амар амгалан байлгахыг хичээж байгаа ч үүнд асуудал гарсаар байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Таны гэрт байгаа баяр баясал, хайртай хүмүүс болон хүүхдүүд тань урам зоригийг чинь сэргээж инээд хөөрөөр дүүрэн байна. Та энэ өдрийг баярлан өнгөрөөж байгаа боловч таны бодол санаа тийм ч аз жаргалтай байхгүй. Зарим жинлүүрүүд буяны байгууллагад сайн дурын ажил хийхэд цагаа зарцуулна. Таны бэлтгэсэн онцгой бэлэгүүд тань хүүхдүүдэд чиглэгдсэн байх болно. Ганц бие жинлүүрүүд маш гайхалтай хайрын мананд хөвөх болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Хэдийгээр амралтын өдөр ч гэсэн санхүүгийн асуудал, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажил ундарна. Түнштэйгээ ажил төрлийн хэлэлцээр хийнэ. Төрөл төрөгсдийнхөө эрүүл мэндэд санаа тавина. Өөртөө ажлын ихийг бүү үүр. Биеэ хайрла. Ажил хэргийн үүрэг хариуцлагадаа түүртэх нь мэргэжлийн үйл ажиллагаанд саад болно.
НУМ (11/22-12/21)
Өнөөдөр хэн нэгний тухай бодож шаналж магад. Тэр хүн тань утасдаж бүр хаалган дээр тань ирэх болно. Оройг хайрттайгаа хамт өнгөрүүлснээр танд ажил амьдралынхаа стреснээс салахад тусална. Мөн ямар нэг зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлаас болж уурлаж бухимдах сэтгэл санаа тогтворгүй болох магадлал өндөр байна. Өнөөдөр аль болох нийтэч хөгжилтэй байх хэрэгтэй.
МАТАР (12/22-1/19)
Таны ажил хэрэг, харилцаанд мөргөлдөөн болж байгаа учраас биеэ барьж, хянамгай, тайван, зөөлөн арга барилтай байхыг анхааруулж байна. Найздаа өөрийнхөө үзэл бодлыг батлах хэрэгтэй нэгэнд амжилт ирэх магадлалтай. Хэрэв та мэтгэлцээнд оролцох багийн гишүүн бол эерэг хариу үйлдэл, үр дүнд найдаж болно. Гэрийн даалгавар хийх оюутнуудын хичээл зүтгэлийнх нь үр дүн таатай.
ХУМХ (1/20-2/18)
Та өөрийн цагийг нээлттэй дураараа хөгжилтэй хүмүүст зарцуулахыг хүснэ. Гэхдээ гэр бүлийн гишүүдийн хэн нэгнээс ямар нэгэн зүйл зээлэх нь золгүй үр дагавартай тул найз нөхдийн харилцаа мөнгө, эд хөрөнгөтэй холбогдох үед болгоомжтой бай. Сонирхолтой санаанууд, ашигтай төсөөллүүдийг гаргаж хэрэгжүүлэхээсээ өмнө шалгаж үзэх нь тохиромжтой. Үдэш болоход эрч хүч буурах ба гэрийн тав тухтай байдалд сэтгэл татагдана.
ЗАГАС (2/19-3/20)
Идэвхтэй өдөр. Эн тэргүүний чухал зүйлүүдээ түрүүлж хийх хэрэгтэй. Найз нөхдөө зөв сонго. Хэтэрхий их ичимхий байх хэрэггүй. Байгууллагын ажилчдаа өөрийн биеэр таньж мэдэх нь хэн нь таньтай сонирхол нэгтэй шинэ найзууд болох талаар судлах боломж олгоно. Энэ нь цаашдын бүтээмж болон бизнесийн шийдвэр гаргахад амар байх болгоно. Өнөөдөр орой хайртай найзууд болон гэр бүлийн гишүүдтэйгээ хамт хооллож мөн итгэл найдвар болон хүслээ хуваалцах нь тааламжтай байна.