Гар хөл амны өвчний халдвар их байна

шинжилгээ-zindaa.mn Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийслэл хотод илэрсэн амьсгалын замын халдварт өвчнүүд болон ХДХВ/ДОХ-ын халдварын талаар мэдээллэж байна.

Амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвслийн шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт эмнэлэгт хэвтэгсдийн дотор 515 буюу 7.4 хувийг эзэлж, өмнөх долоо хоногоос 0.6 хувиар багасчээ.

Уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй байна. Улаанбаатар хотын томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс нийт 43 сорьц хүлээн авч, шинжлэхэд, томуугийн вирус илрээгүй, бусад вирус 16 илэрсэн байна.

Халдварт өвчний сэжигтэй, хамшинжийн 318 тохиолдол мэдээлэгдсэнээс цочмог халууралт тууралттай хамшинж, цочмог халууралт цэврүүт тууралттай хамшинж давамгайлж байна. Улаанбаатар хотод 11 төрлийн халдварт өвчний 251 тохиолдол бүртгэгдсэнээс салхин цэцэг, гар хөл амны өвчин, гахай хавдар зонхилж байна.

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалтын албанд 852 хүн хандаж үйлчлүүлснээс 641 буюу 75,2 хувь нь урьдчилан сэргийлж, сайн дураараа ханджээ. Оны эхний 4 сарын байдлаар гарсан зонхилон тохиолдож байгаа БЗДХ-ын тал хувийг тэмбүүгийн өвчлөл эзэлж байна. ХДХВ-ын халдвартай 7 эхээс төрсөн 8 хүүхдэд ХДХВ-ын халдвар илрээгүй. ХДХВ-ын халдвартай нийт тохиолдлоос 18 нь нас барсан. 109 нь ХДХВ-ын халдварын үедээ, 30 нь ДОХ-ын шатандаа оношлогдсон байна. Одоогийн байдлаар ХДХВ-ын халдвартай 71 хүн эмийн эмчилгээ хийлгэж байна. Монголд 16 гадаадын иргэдэд ХДХВ-ийн халдвартай нь тогтоогджээ.

Сүрьеэгийн тандалт судалгааны албанд 164 хүн хандаж үйлчлүүлснээс шинэ сүрьеэгийн 10 тохиолдол илэрч, 7 нь эмнэлэгт хэвтлээ.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …