Өнгөрсөн сард Зул сарын баярын өдөр үдээс хойш 02:30 минутад Өмнөд Солонгосын Кёнги аймгийн Сувон дүүргийн барилгад гал гарч нэг хүн амь эрстэн 13 хүн шархадсан явдал гарсан. Уг газарт 100 гаруй гал сөнөөгч 40 гал унтраах хэрэгсэлтэй ажилласан. Гал сөнөөгчдийн нэг нь ажлаа хийж байхдаа түлэгдэлт авсан. Тухайн үед гал хоёр , юм уу гуравдугаар давхарт барилгын ажилчид гагнуур хийж байх үед гарсан гэж таамаглаж байсан.
Тэгвэл өчигдөр үдээс хойш Сөүл хотын баруун хэсэгт орших Хапжёон-доны барилгад гал гарчээ. Азаар нэг ч хүн хохироогүй бөгөөд гал сөнөөгчид 24 галын төхөөрөмжтэй шуурхай ажиллажээ. Одоогоор албаныхан гал гарсан шалтгааныг олохоор шалгалт хийж байна.