Өчигдөр BBC-д гадаадын жуулчин Эрин Крейг Монголд аялж, Сибирийн тайгад хүрч бидний иддэг самрыг ихэд сонирхон “Хорхой хүргэм ховорхон амттан” гэж бодсон талаараа бичжээ. Тэрээр хуш, нарсан ойгоор явж байхдаа хөтөч Энхбаатар нь модноос боргоцой унагасан талаар дурссан байна.
“Энхбаатар үүнийг бариад аваарай гээд модон дээрээс “боргоцой” шидсэн. Гэхдээ түүний зургаан настай хүү надаас түрүүлээд газарт унасан боргоцойг авсан. Гартаа барьсныг нь харахад яг л нэг төрлийн жимс шиг харагдсан. Хүү самрыг гаргаж ирэхэд эрдэнэ шиштэй адилхан харагдаж, бас амтагдсан. Би хэрэмний самар барьж байгааг олон харж байсан. Харин энд харсан самар яг болсон, том хэмжээтэй байсан болохоор яг л ханборгоцой шиг харагдаж байсан. Ууланд гарах цаатан Энхбаатарын өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг ч гэлээ миний хувьд үнэхээр шинэ зүйл болсон. Монголчуудын иддэг мах хүнд хоолонд ордог. Тиймээс тэд самар идэж хооллолтынхоо тэнцвэрийг хадгалдаг. Самар төмөр, витамин A, D, кали, цайр, магниар баялаг. Энхбаатарын гэр бүл намрын цагт самар түүж, түүнийгээ цайруулдаг. Түргэн хоолны газар, coffee shop-ууд ихтэй хотынхон нь ч самраа идэх дуртай юм байна. Гурван жил тутамд ургац сайн гардаг. Ургац муутай байгаагаас өмнөх жил боловсруулсан самар нэг кг нь 8,000 төгрөг байсан бол энэ жил 13,000 төгрөгийн үнэтэй болсон гэж Азжаргал гэдэг бүсгүй тайлбарласан. Америкт миний амьдардаг газарт гаднах хальсыг нь авсан самар нэг кг нь 60 ам.долларын үнэтэй. Тэгээд ч ховор олддог” хэмээжээ.