Ээжүүд ээ! Д.Арвин гишүүнээс 250 сая төгрөгөө нэхье

download (1)Ээжүүдийн нэрийг барьж авсан 250 сая төгрөг хаачсан бэ, Д.Арвин гишүүн ээ

Энэ хорвоод эрдэнэт хүний биеийг олж төрсөн нь ховор заяа, хосгүй аз завшаан.

Тэр тумсаа тэрхүү биеийг төрүүлж өсгөсөн эх хүний ачлал, энэрэл гэдэг юутай ч зүйрлэшгүй арвин байдаг. Гэтэл ороо бусгаа энэ цагт хүн чанараа гээгсэд ээжийнхээ нэрийг зээлдэж энд тэндээс мөнгө босгоод түүнийгээ өөрсдөө завшин, увайгүй аашилж явах юм. Тэр тусмаа өрөө өмлөн байж үр хүүхэд төрүүлсэн эх хүн, бүр УИХ-ын гишүүн эмэгтэй ийм хэрэг хийсэн нь үнэндээ монголын мянга мянган ээжийн эгдүүцлийг тун ч их хөдөлгөжээ.

Учрыг тодруулбал мон­голын нэр хүндтэй, алдарт ээжүүд нэгдэн “Ээж музей” байгуулахаар болсон байдаг. Алунгоо, Өүлэн эхээс улбаалан цаг цагийн аясад тодорч асан сайхан монгол ээжүүдийн бахархалыг харуулсан уг музейг байгуулахад тус­лаач хэмээн үе үеийн УИХ, Засгийн газрын тэр­гүүнүүдээс хүссэн бай­даг юм. Тэд ч “Ээждээ туслалгүй яах вэ” хэмээн сайхан ам гарцгаасан ч өдгөө таг чиг. Харин ээжүүд хаа холоос хүүгээ ирэхийг нь хүлээх лугаа адил тэдний амлалт хэзээ хэрхэн биелэхийг хүлээж горьдлого, гомдол тасралгүй өнөөг хүрчээ.

Сүү шигээ сэтгэлтэй ээжүүд чих тавин ха­руул­даж суух зуурт тэрхүү арвин үйлсэд хамтран зүтгэхээр УИХ-ын эрхэм гишүүн Д.Арвин ханцуй шамлан орсон байдаг. УИХ-ын гишүүн, тэр тус­маа элэг нэгтэй эмэгтэй хүн ийн хэлсэнд нь итгэсэн ээжүүд төсөл төлөвлөгөөгөө боловсруулж Д.Арвин ги­шүүнд барьсан аж.

Тэгтэл хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүхэл бүтэн компаниа мартчихдаг тэр­бээр “Ээж музей”-н нэ­рийг барьж батлуулж авсан 250 сая төгрөгөө өөрийн төрсөн нутаг болох Хэнтий аймагтаа өгчихсөн гэнэ.

Тэгээд нүдээ бүлтийтэл, сэтгэлээ чилтэл хүлээж асан “Саран ээж” нийгэм­лэгийнхэнд “Ууч­лаарай, би 250 сая төгрөг бүтээсэн боловч төрсөн нутагтаа өгчихлөө, ёстой уучлаарай” хэмээн Монголын зууны манлай, ардын жүжигчин, төрийн соёрхолт Л.Цогзолмаа гуайд хэлсэн байдаг нь өдгөө үлгэр болох дөхөж.

Мянга мянган ээжүүд өөр өөрсдийн сувгаар чих тавихад тэрхүү мөнгийг нутагтаа “Монгол хатдын өргөө” байгуулахад зарцуул­сан гэх сураг сонсогддог ч нидэр дээрээ нутгийн иргэ­дийн хиргүй тунгалаг сэтгэл зүтгэлээр тус өргөө боссон байдаг аж.

Үүнийг нь сонссон эх­чүүд, тэдний үр хүүхдүүд “Ээжүүдийн нэрийг барьж авсан 250 сая төгрөг хаачсан бэ, Д.Арвин гишүүн ээ” хэмээн асууж байна.

Уг нь Хэнтий аймгаас Монгол төрийн үе үеийн домогт хатад төрж гарсан түүхтэй тул түүхэн уламж­лалаараа бахархах зүйл хийсэн нь сайшаалтай ч хү­ний юмаар хүүдэгнэсэн нь олны дургүйцлийг хүргэсэн хэрэг.

Өдгөө наймдугаар Богд Жавзундамба хутагтын хатан Дондогдулам, Гэнэнпил на­рын төрсөн нутаг Хөвчийн Жонон вангийн хошууны гол цөм нутагт боссон “Монгол хатадын өргөө” 680 сая төгрөгөөр сүндэрлэсэн гэдэг.

Гэтэл Д.Арвин гишүү­нийг гурван удаа УИХ-д сонгосон хэнтийчүүд эр­хэм гишүүнийг ийм их мөнгөөр “Монгол хатдын өргөө” гэх сүржин нэртэй ха­тан хүний малгайн орой шиг байгууламж барихад хамаг мөнгөө үрсэнд нь өдгөө ч гайхдаг юм билээ. “Мухар сүсэгтээ автаж аль эрт тэнгэрт заларсан хатдад зориулж ийм зүйл бариулж байхаар сургууль, цэцэрлэг, эмнэлгийн тоног төхөөрөмж аваад өгчихсөн бол аштай юу” гэж хөгшин залуугүй л ярьдаг юм билээ.

Нутаг усныханд нь таалагдаагүй “Монгол хата­дын өргөө”, “Ээж му­зей”-н” патентын асуудал болон, 250 сая төгрөгийн асуудлаар эрхэм гишүүн шалгагдаж магадгүй болол­тойдог шүү.

Эрхэм гишүүн ээ, ээ­жүүдийн нэрийг барьж ав­сан 250 сая төгрөг хаачсаныг тайлагнахгүй бол ч…

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …