Нэгэн үе Монголын эстрад урлагт өөрийн өвөрмөц хоолой, авьяас чадвараараа од болон гялалзсан дуучин М.Янжиндулам тухайн цаг үеийн сор болсон дуунуудыг дуулж олны хүртээл болгож байсан билээ.
Түүний нэг нь МУСГЗ Ж.Бадраа агсны шүлэг, МУУГЗ Т.Насанбуянгийн ая “Орь залуу нас” дуу юм. 1970, 1980-аад оныхны дунд М. Янжиндулам дуучны хоолойгоор хоногшин үлдсэн гайхамшигтай энэ дууг “The Voice of Mongolia” шоуны тайзнаа дахин амилуулсан хүн бол Г.Бүрэн-Ирээдүй байлаа. Тэр том дуучны олонд хоногшуулсан энэ дууг өөрийнхөөрөө торохгүй дуулж чадсан нь түүний яггүй чадварлаг дуучин болохыг илтгэж, 17 настай охиноос гарсан гэхэд итгэмээргүй түүний дуу хоолойн өвөрмөц онцлог, төрмөл авьяас шоуны анхны дугаарын шигтгээ байлаа. Анх долдугаар ангийн сурагч байхдаа өөрийн дуулах авьяасыг санамсаргүйгээр нээж байсан охин одоо чадварлаг жазз дуучин болохоор Монгол улсын консерваторд суралцаж байгаа. Сэлэнгэ нутгийн даруухан, авьяаслаг охин одоо ээж, ахтайгаа хамт амьдардаг бөгөөд зөвхөн дуулахаас гадна спортоор хичээллэж байсан гэнэ.
Харин дараагийн шатанд С.Ононбат шүүгч түүнийг яаж өөрчлөхийг хамтдаа харцгаая.
Та бүхэн “The Voice of Mongolia” шоуг ням гараг бүрийн 19:30 цагаас “Монгол” телевизээр хүлээн авч үзээрэй. Харин онлайнаар үзэхийг үзвэл https://www.ori.mn/ аппликейшныг сонгоорой.