Хойд Солонгосын хөгжөөн дэмжигч бүсгүйчүүд үзэгчдийн суудлыг эзэгнэж байна

Энэ удаагийн Пёнчаны өвлийн наадамд Хойд болон Өмнөд Солонгосын эмэгтэй хоккейчид нэг баг болон оролцож байна. Өнгөрөгч бямба гаригт эхний тоглолтоо хийсэн хоёр Солонгосын баг Швейцарит 8:0 оноогоор хожигдсон.

Тэгвэл энэхүү тоглолтыг Хойд Солонгосоос ирсэн хөгжөөн дэмжигч бүсгүйчүүд чимж өгчээ. Тэд тоглолтын турш тусгайлан бэлтгэсэн үзүүлбэрээ сонирхуулсан. Үзэсгэлэнт бүсгүйчүүдийн уухайлах дуу ордонд нэгэн зэрэг хүрч, тэнд хурсан олны анхаарлыг “Манайх нэг, манай тамирчид” гэж чангаар хэлэх дуун болон жигд хосолсон улаан өнгийн хувцсаараа татаж байв.

Тэнд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Уны төрсөн дүү, эрх баригч намын төв хорооны бодлого хариуцсан хэлтсийн гишүүн Ким Ёо Жон зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд байлцсан юм. Хэдийгээр хоёр Солонгосын нэгдсэн баг эхний тоглолтонд ялагдал хүлээсэн ч хөгжөөн дэмжигч бүсгүйчүүд үзэгчдийн суудлыг эзэгнэж байлаа.

 

 


Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …