Матрын орд:Дасгал хөдөлгөөн хийж эрүүл хооллож эхлэхэд сайн

ХОНЬ (3/21-4/19)
Ямар ч гэрээ хэлцэл бүү хий. Үүнийхээ оронд сонирхол татам олон зүйлсийг хийж болно шүү дээ. Гариг эрхсийн хурц үйлдэл оюун ухааныг тань илүү анхааралтай болгох ба сэтгэлийн хөдлөл, мэдрэмжээ өндөрт байлга. Өнөөдөр үдээс хойш таны таашаал, янаг амрагийн явдал болон бүтээлч сэтгэхүй өндөр байна. Та сүй тавьснаа тэмдэглэж, хуримын төлөвлөгөө боловсруулж эсвэл орой цэнгээний газрыг зорь. Та тодорхой зүйлүүдээр хамтрагчтайгаа шулуухан ярилцаж байх үед үдэшлэг сайхан тааламжтай болох болно

ҮХЭР (4/20-5/20)
Та санамсаргүйгээр бусдыг эвгүй байдалд оруулан гомдоож магадгүй. Чимээгүй байж амар, ажлаа түр орхин сул зогсолт ав. Өнгөрсөн үйл явц, үр дүн нь таны санаанд одоо ч байна. Нуугдмал асуудлууд ил болж төвөг удах ч тоох хэрэггүй. Урлагын тоглолт эсвэл хошин шог үзэн түр амсхийгээрэй. Өнгөрсөн буй сард тохиолдсон үйл явдлуудыг эргэн дүгнэж, дараагийн удаад арай илүү сайжруулах боломжийг хар. Шүүмжлэлээр өөрийн урам зоригийг мохоолгох хэрэггүй. Оронд нь сайн эргэх холбоог олж авч алдаагаа дахин давтахгүй байхыг хичээ.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Гэр орон болон гэр бүлтэй холбоотой хэрэг явдлууд өнөөдөр таны үйл хөдлөл бодол санааг хяналтандаа авна. Таны эрүүл мэнд сайн сайхан байх нь нэн тэргүүний чухал зүйл шүү. Хэдийгээр та хурдан ажиллахыг илүүд үзэх ч тодорхой зүйлүүдийг эргэн дүгнэж өмнөхөөсөө завгүй байна. Ажил дээр асуудлуудаа шийдэн хамтран ажиллагсдын санаа зовоож буй зүйлсийг засч залруулан хамт олон болон ажил олгогчиддоо өөрийн чадварыг харуул. Баяр тэмдэглэхээр төлөвлөсөн бол та гэр бүлийн асуудлаас болоод хойшлуулна.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Эмэгтэй мэлхийнүүд гадаад төрхөндөө хамаг анхаарлаа хандуулна. Энэ өдөр таны дэг журамтай байдал эргэн ирж, аливааг бодсоноосоо ч илүү хийж чадна. Танд сонирхолтой, хөгжилтэй үйл ажиллагаа аюултай байж магадгүй. Хэрэв та хэн нэгнийг хуурах юм бол урам зориг мохоох дарамт мэдрэх болно. Зарим нэг үүрэг амлалтынхаа талаар эргэцүүлж, үнэхээр хийхийг хүссэн зүйлдээ эрч хүчээ шавхахад бэлэн бай. Яагаад гэвэл та сөрөг үг хэллэг, үл ойшоосон байдлыг хүлээж авч чадахааргүй байна.

АРСЛАН (7/23-8/22)
Өөрийнхөө мэдрэмжиндээ найдвал та өөртөө хэрэгтэй байгаа зүйлээ олж авах болно. Та өөрчлөгдөх болоогүй бололтой, таны хувьд хэр их үнэтэй байх нь хамаагүй зориг золиос аль алийг нь гарга. Онцгой баяр ёслолд оролцох, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэх, уулзалтад бэлдэх зэргээр чинь хайртай хүмүүс чинь таныг ямар их халамжтайг мэдрэх болно. Хол байгаа дотны хэн нэгэн тань ямар нэг газарт аялж очих, эсвэл санаандгүй төлөвлөгөө гаргахад хүргэнэ.

ОХИН (8/23-9/22)
Хууль шүүхтэй холбоотой хэрэгт хутгалдсан бол өнөөдөр тэр асуудал босч ирнэ. Та өөрийн чадах чинээгээрээ түүнийг шийдэж чадна. Өнөөдөр зарим үед таны чадвар харилцан адилгүй байх болно. Тухайн ажил дээр ганцаараа ажиллах эсвэл таны байдлыг тань ойлгодог хэн нэгэн хүний тусламж зэрэг нь үр дүн авчрах болно. Од эрхэсийн нөлөө таны зарим нэг итгэл үнэмшлийг өөрчилж, ухамсар оюун санааг тань сэнхрүүлнэ. Танд алдах юм байхгүй харин ч их ашгийг хуримтлуулж чадна. Хуулийн маргаан найз нартайгаа бага зэргийн мөргөлдөөн үүсгэж болзошгүй.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Тогтсон хэв маяг, уйтгартай байдлаасаа ангижирахын тулд өөрийн хүсэл сонирхлоо чагнах хэрэгтэй. Хүчтэй цохилтод орох, томоохон алдаа хийх магадгүй цаг үе. Гүтгүүлж хууль зөрчсөн асуудалд орооцолдож магадгүй. Хэрэв та яахаа мэдэхгүй байгаа бол хуулийн дагуу л ажилла. Шийдвэртэй үйлдэл, зорилгодоо хүрэх шаргуу зан саадыг даван туулахад туслана. Амжилтгүй байж мэдэх зүйлээс болж ирээдүйн асуудлуудыг шийдэхээ хойшлуулах хэрэггүй. Үр дүн хүлээж гар хумхин суух хэрэггүй.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Санхүүгийн асуудлаас болж чухал ажил саатах хэдий ч цөхрөх хэрэггүй. Олон ажил амжуулахын тулд та биеэ хэд хэд хуваахад ч бэлэн байна. Харамсалтай нь харилцан ойлголцол хүндрэлтэй хэвээр байсаар байх болно. Хэрвээ ямар нэг таагүй зүйл тохиолдвол зөн билэгээ түшиж ажилла. Ганцаар байж амарч алжаалаа тайлах цаг гарга. Хамтран ажиллагсадаа ажлаар дарж өөрөө амралтаа авч болно.

НУМ (11/22-12/21)
Энэ өдөр аж ахуйн ажлын талаар чухал яриа хэлэлцээ хийх, санал солилцоход тохиромжгүй байна. Харин танд ажлын зохион байгуулалт асуудалтай байгаа санагдвал ширээн дээрээ календарь зэрэг хэрэгтэй зүйлсийг авч тавихыг зөвлөе. Бухимдалаа нууж чадахгүй, тэвчээргүй зангаа сайн барь. Бусадтай эвтэй бай. Таны дээрх зан байдал эргэн тойрныхондоо таагүй зүйлс авч ирж болзошгүй. Даруу, ухаалаг бай. Өөрийгөө муулуулах зүйл бүү гарга.

МАТАР (12/22-1/19)
Төрөл бүрийн чиг хандлага сэтгэл хөдөлгөсөн будлиан, үймээнийг авчирна. Тодорхойгүй бодол тань өөртөө итгэх итгэл авчрахгүй байж мэднэ. Хий хоосон мөрөөдлийн оронд хийж чадах зүйлсийн тухай бод. Дасгал хөдөлгөөн хийж эрүүл хооллож эхлэхэд сайн. Мөн гадаад үзэмжиндээ анхаарч шинэ хувцас худалдаж авах, үсээ шинэ загвараар засуулах зэрэгт цаг гарга. Хэрэв та найз нарынхаа бүхий л хүсэлтэнд үгүй гэж хариулвал хэрүүл гарах болно. Гэхдээ таныг өөртөө маш их итгэлтэй, гаргасан шийдвэртээ үнэнч байгаа үед тэд таны хувийн амьдралыг хүндэтгэх болно.

ХУМХ (1/20-2/18)
Төрөл бүрийн чиг хандлага сэтгэл хөдөлгөсөн будлиан, үймээнийг авчирна. Тодорхойгүй бодол тань өөртөө итгэх итгэл авчрахгүй байж мэднэ. Хий хоосон мөрөөдлийн оронд хийж чадах зүйлсийн тухай бод. Дасгал хөдөлгөөн хийж эрүүл хооллож эхлэхэд сайн. Мөн гадаад үзэмжиндээ анхаарч шинэ хувцас худалдаж авах, үсээ шинэ загвараар засуулах зэрэгт цаг гарга. Хэрэв та найз нарынхаа бүхий л хүсэлтэнд үгүй гэж хариулвал хэрүүл гарах болно. Гэхдээ таныг өөртөө маш их итгэлтэй, гаргасан шийдвэртээ үнэнч байгаа үед тэд таны хувийн амьдралыг хүндэтгэх болно.

ЗАГАС (2/19-3/20)
Таны эрүүл мэнд, ажил хэрэг өнөөдөр од эрхэст ивээгдсэн мэт байна. Энэ нь одоо л эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг харуулж байгаа шүү. Та амьдралынхаа хэв маягийг санхүүдээ тохируулан шинэчил. Гэхдээ эрүүл зөв хоол хүнсийг тийм үнэтэй ч авах албагүйг сана. Өдөр тутамдаа шинэ хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Таны сэтгэл санаа тавгүй байвал гадуур гарах, харанхуйд ганцаар үлдэхээс зайлсхий.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …