ХОНЬ (3/21-4/19)
Бүтээлч бизнесийн санал таныг сэргээж сорих болно. Та үүнд анхаарлаа хандуулан туршлага олж ав. Хэрэв та боломжтой гэж үзэж байгаа бол өөрийн үйлдвэрлэсэн бараагаа борлуулахад бүү эргэлзээрэй. Хэрэв та өдөр тутмын цагийн хуваариа өөрчлөхөөс аргагүй болж сандарвал яарвал даарна гэдэг үгийг мөрдлөгөө болгох хэрэгтэй. Өнөөдөр хайраас болж нүд чинь сохорч болзошгүй. Хэрэв та аливаа зүйлийн шийдлийг олохгүй төөрч будилаад байгаа бол юу нь болохгүй байгааг олж илрүүл.
ҮХЭР (4/20-5/20)
Од эрхэс таны сүр хүчийг онцолсон байна. Энэ таны бэлгийн харилцааг идэвхжүүлж, хосуудын холбоо улам гүнзгийрнэ. Оддын энэ нөлөө хэд хоног тогтмол нөлөөтэй байх бол бас эсрэгээр таны уян хатан чанар хэрэгтэй үедээ алга болох нөлөө ч цуг ирэх болно Та хайртай хүн эсвэл өөрийн хүсэл зорилгынхоо төлөө хичээл зүтгэл гаргах бололтой. Энэ нь эерэг үр дүнд хүргэнэ. Бүтээлч төсөл болон танилцууллагууд нь ихээхэн ашиг орлого авчрах болно. Анхааралтай судлаж байсан асуудлаа ажил болгон эхлүүлэхэд тохиромжтой цаг үе.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Удирдлагыг гартаа ав. Бусад хүмүүсийн таныг үзэх үзэлд болон өөрийн бодлоо нэн тэргүүнд тавь. Та өнөөдөр нэгээс нөгөө уулзалт руу явж өдрийг өнгөрөөнө. Өнөөдөр бол өөрөөрөө байж, дотны хүмүүстэйгээ хамт байх хэрэгтэй өдөр. Сүүлийн үед тэдэнтэй хамт байгаагүй сайн хандаагүй байсан ч гэр бүл тань таны хамгийн сайн дэмжигч байна. Од эрхэсийн байрлал таны ажил мэргэжил бизнест гайхалтай нөхцөл байдал үр дүнг авчрах бөгөөд хэд хоногийн туршид энэ байдал ноёрхох болно. Өөрийн гадаад төрхөндөө анхаарч таныг үл тоомсорлодог хүмүүсийг гайхшруул.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Таны төлөвлөгөөнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орох бололтой. Гадаад зарлага дээрээ сайн төвлөрч чадвал та түүнийг багасгаж чадна. Хүчтэй шийдэмгий зан чинь таны амьдралд гэрэл гэгээтэй төрөл бүрийн замуудыг бүтээхэд тусална. Танд хэт өндөр хариуцлагатай ажил даалгаснаар та өнөөдөр өөртөө ч зав гаргаж чадахгүй бололтой. Ямар амьдрах нь зөвхөн танаас л шалтгаалах болно гэдгийг сана. Та аливаа саад бэрхшээлийг даван туулах төрөлхийн чадвартай. Хүүхдээ аюулгүй эрүүл орчинд амьдруулж, өөртөө итгэх итгэлийг нь сэргээж өг.
АРСЛАН (7/23-8/22)
Огторгуйн оддын байрлал өнөөдөр хайр дурлалд тань аз жаргал, биелэх хүсэл зэрэг сэтгэл хөдөлгөсөн гэнэтийн зүйлс гарч ирнэ гэж зөгнөж байна. Багаар ажиллах нь хөгжилтэй байхын зэрэгцээ бусдын итгэлийг олж нэр нөлөөтэй болоход тань тусална. Өөрийн санхүүгийн зарцуулалтандаа нилээн сайн анхаараарай. Хэрвээ сэтгэл тань ямар нэгэн зүйлд догдлоод байвал ойр дотны хүнтэйгээ энэ тухай ярилц. Хэрвээ та өөртөө болон эргэн тойрныхондоо хачин хандаад байгаа юм шиг байвал дотоод сэтгэлээ судлах цагийг өөртөө гаргаарай.
ОХИН (8/23-9/22)
Бизнес болон ажил хэргийн асуудлууд тань маш сайн байна. Танд өрсөлдөгчөө ялах боломж олдоно. Өдрийн сүүлээр ажлаас гадуурх үүрэг хариуцлагаа нухацтай бодоход тохиромжтой. Та онцгой сайн удирдагч болохыг хүсч байвал өөрийн эрч хүчээ илүү онцгой зүйлдээ зориулах хэрэгтэй. Өнөөдөр харилцаа холбоогоо сайжруулах нь хүссэн зүйлдээ хүрэхэд тусална. Хайр дурлалын харьцаа онцгой сайн байна.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Ах дүүс, хөршүүдтэйгээ таагүй харьцаанд орж болзошгүйг од гарагс анхааруулж байна. Ах дүүс, эсвэл найзуудтайгаа муудаж магадгүй тул хурц асуудлыг сөхөж тавихаас ухамсартайгаар татгалз. Орлогын боломж өснө. Аливаа зүйлийг шинээр эхлэх бүтэмжгүй тул үүнээс татгалзах нь амжилтад хүрэх нэгэн нөхцөл болно. Гэнэтийн уулзалт хайрын харьцаанд сэв суулгана.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Урд шөнө зүүдэлсэн зүүднээсээ салж чадахгүй байх болно. Хар дарж зүүдлэхдээ харсан зүйлс бодит амьдрал дээр тохиолдох дохио ирсэн байж магадгүй. Гэхдээ зүгээр сууж ямар нэгэн юм өөрчлөхөөс айвал алдаа болж олон зүйлсээс хоцорно. Хүмүүс сайнаар харьцаж сайнаар үнэлдэг ажлаа олон нийтэд харуулж, тэднээр шүүлгэ. Магадгүй та ажлаа хийх илүү хөнгөн арга олно. Хайрын харилцаагаа сайнаар үлдэхийн төлөө хичээж үнэнч байдлаа хадгал. Гэр бүлийн харилцаа их хүч ба цагийг авч болно.
НУМ (11/22-12/21)
Олонх нум өнөөдөр өөрийн үзэл бодлоо хатуу илэрхийлж магадгүй тул энэ нь бусдад тулгах, номлох хандлага төрүүлэхгүй эерэг шинж чанартай байлгахыг хичээ. Та өнөөдөр алс хол аяллаар явахыг хүсэх бөгөөд таны унаа тэрэг алс хол замд аялалд явахад бэлэн байгаа эсэхийг шалга. Од эрхэсийн хөдөлгөөн таны мөнгө санхүүгийн асуудалд нөлөө үзүүлэх болно. Тиймээс өнөөдөр санхүүгийн асуудлуудаа цэгцэлж, орлого зарлагаа тооц. Бизнесийн гэрээ хэлэлцээр байгуулах тул та маш завгүй байна. Иймд танд анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.
МАТАР (12/22-1/19)
Жижиг гэхгүй ажлын хэсэг бүрд нямбай хянуур хандах нь таныг амжилтанд хүргэх бөгөөд хичээл зүтгэлийг шаарддаг ажлууд тань үр дүнтэй дуусах болно. Өнөөдөр өнгөрснөө эргэн дурссан бодол санаа дурсамжаар дүүрэн байх ба үүний шалтгаан нь гэр бүлийн гишүүдээрээ цугларах эсвэл уламжлагдан ирсэн заншилтай холбоотой. Хайртай хүн тань хамтдаа байсан үеийн бэлэг дурсгалыг танд өгөх болно. Сайхан дурсамж танд эрч хүчний жигүүр ургуулах болно.
ХУМХ (1/20-2/18)
Та өөрийн хувийн харилцаандаа өөрийгөө хамгаалахыг хүсч магадгүй. Өнөөдөр хүүхдүүдээ сургаж, гэрийн ажлаа хийж дуусгахыг шахна гэдэг танд амаргүй байх вий. Ер нь нилээн бухаимдах хэрэг гарна. Ажил дээр хэцүү нөхцөл байдлыг үл тоомсорлосноос болоод бүх юм эргээд хэвэндээ ортол чухал зүйлийг бага зэрэг хойшлуулах асуудал гарна. Болгоомжтой байхгүй бол бизнесийн гэрээ хэлцэл таныг эвгүй нөхцөл байдалд оруулж магад.
ЗАГАС (2/19-3/20)
Хачин маркетингийн зар сурталчилгааны саналуудаас болон санаа хоёрдож магадгүй. Бусдын хамтрагч танд санал тавьж урьд өмнө нь уулзаж байгаагүй хүмүүстэй цагийг хамт өнгөрөөх болвол бүү гайхаарай. Шинэ танилууд танд буулт хийх ч та нээлттэй, илэн далангүй байж, бусдад урам зориг хайрлаарай. Заримдаа кино бодит амьдрал дээр тохиолдог. Итгэл үнэмшлээ хадгал. Хүсэл тэмүүлэл романтик орчныг үгүйлж байгаа бол хайрттайгаа оройг сайхан өнгөрөөгөөрэй.