Найруулагч Б. Баатар таалал төгсчээ

Урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын найруулагч Б.Баатар таалал төгсчээ.Б.Баатар нь 1959 онд Улаанбаатар хотод төрсөн,1984 онд Украины Киев хотын Театр урлагийн дээд сургуулийг драмын найруулагч мэргэжлээр төгсчээ. Тэрээр 1977-1979 онд Теле кино үйлдвэрт туслах найруулагч, 1985-1996 онд Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, программын зөвлөлийн даргаар, 1999 оноос өнөөг хүртэл УДЭТ-т ерөнхий найруулагч, найруулагчаар ажиллажээ.

Найруулагч Б.Баатар 1985 онд найруулагч Б.Мөнхдоржтай хамтран “Гургалдайн дуут шөнө” жүжгээ тайзнаа амилуулсан бөгөөд тэр жилдээ найруулагч Г.Доржсамбуутай хамтран “Гарваа” жүжгийг, бие даан “Хүн бүгд би” жүжгийг тус тус тайзнаа тавьжээ. “Харанхуйд харагдахгүй”, “Далан худалч”, “Кармен хүүхэн”, “Ганцхан алхахад уулзана”, “Садар эрийг номхтгосон нь”, “Тэмүүжин” “Цахлай”, “Хүйтэн сэнтий”, “Гавал сар”, “Амьгүй албат”,“Ээжээ”,“Атга нөж”, “Мануухай”, “Эхнэрээ зээлээч”, “Ану хатан” “Кихот ноён”, “Адууны түүх” зэрэг 20 гаруй уран бүтээлийг тайзнаа амилуулж, театрын урын санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь Өглөө. мн сайтын зүгээс  гүн эмгэнэл илэрхийлж байна.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …