Мэлхий:Эмэгтэй хүмүүстэй харилцахдаа эелдэг байхыг хичээ

ХОНЬ (3/21-4/19)
Од эрхэсийн нөлөө таны бүтээлч чадварыг тань нэмэгдүүлэх болно. Материаллаг талаасаа ч амжилт хүлээсэн өдөр болно. Ажилтай ч мөнгөтэй ч болох болно. Найз нөхөд, санаа нэгтнүүдтэйтээ харьцахад таатай. Хэт их сэтгэл хөдлөлд автвал толгой, мэдрэл өвдөх нигууртай. Иймээс илүү нарийн зохион байгуулалттай бай. Зарим үед хэсэгхэн зуур нүдээ аниад өөр зүйл мөрөөдөж төсөөлж тархиа амраа.

ҮХЭР (4/20-5/20)
Ажилдаа болон амьдралдаа гаргасан амжилт тань дахин давтагдана. Эхэлсэн ажлаа дуусгахад тохиромжтой үе. Өнөөдөр үнэ цэнэтэй чухал холбоо харилцаа тогтоогдож магадгүй. Бас урам зориг, төсөөлөл уран сэтгэмжээрээ бусдаас давуу байх болно. Өөртөө итгэлтэй, ухаалаг, нэр төртэй байж хайртай хүндээ заяаных нь хань мөн гэх итгэл төрүүлэхийг хичээ. Найз нөхдийн харилцаа таатай байна. Эрүүл мэндээ сайн анхаар. Өнөөдөр сайхан сэтгэл баяр баясал, нийтэч зан чанар үхрүүдийг илэрхийлнэ.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Ихрийн ордныхонд зөөлөн хандлагатай байна. Тиймээс та шударга, тайван байж чадвал асуудлыг шийдэх нь тийм ч төвөгтэй бус байна. Ухаалаг, хэрсүү байж нэг зиндааны хүнээсээ хоцрохгүйн тулд хичээ. Мөнгө зарцуулж гадуур олны дунд түгээмэл хэрэглэгдэж байгаа зүйлсийг олж авах сонирхолтой байна. Сэтгэлийн зовнил, түгшүүрээ даван гарах, мөн юу хийхээ бодож бүх зүйлд бэлэн байж, өнөөдрийн сорилт бүхнийг даван гар.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Хөгжилтэй сэргэлэн та ааш сайтай нийтэч байна. Та өнөөдөр эелдэг найрсаг байх бөгөөд бусдын тус дэмийг авах болно. Эмэгтэй хүмүүстэй харилцахдаа эелдэг байхыг хичээ. Гол нь энэ бол би гэдэг хувь хүнээ ол, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх мөн өөр хэн нэгэн рүү урваж шарвахгүй байхыг хэлж байгааг анхаараарай. Та ажил гэхээсээ илүү амьдралын утга учрыг олохыг хүсэх болно. Олон нийтийн арга хэмжээнд оролц. Тайван байдал танд амжилтыг авчрах болно. Хамтрагчаас ирсэн зурвасууд таны шийдвэрээ гаргаж чадахгүй эргэлзэх шалтгаан болох болно. Хэрвээ та ямар нэг ажил дааж авч, хугацаанд нь өгөхөөр амласан бол эхлэхээсээ өмнө нарийн хуваарь төлөвлөгөө гарга.

АРСЛАН (7/23-8/22)
Өмнө чинь амаргүй өдөр байна. Харин та хэцүү байдалд байгаа бол хэн нэгнийг үүндээ буруутгахаас зайлсхий. Хайрын харьцаа чинь тогтвортой, баталгаатай эсэхийг мэдэхийн тулд бага зэрэг хүлээх нь ухаалаг хэрэг болно. Мөнгөний асуудалд таны мөрөөдөл хэрээс хэтэрч байна. Телевизээр гарч байгаа Холливудын киног бодит байдал гэж андуурч болохгүй. Интернетээр аялж хамаг цагаа үрснээс хийхийг хүсдэг ч цаг гаргаж чаддаггүй зүйлээрээ оролд.

ОХИН (8/23-9/22)
Олонх охин нь аялалд явж танилынхаа хүрээг эрс өргөтгөнө. Шинээр ажил хэргийг эхлүүлэхийн өмнө хийж дуусгаагүй хуучин ажлаа дуусгахыг хичээгээрэй. Өнөөдрийн хувьд худалдан авалт хийхийг нэг их яараад байхын шаардлагагүй. Салхинд хийсгэсэн мөнгөнийхөө хойноос та удаан хугацааны туршид харамсах болно. Гэр бүлийн хүрээнд харилцан үл ойлголцол гарах магадлалтай байна.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр ажил хэргийн асуудлууд сайнгүй байна. Гэхдээ энэ нь ажлаа цалгардуул гэсэн үг биш. Харин нэг байдалд баригдалгүй, асуудлыг олон талаас нь харж шинэ гарц хайвал сайн. Өнөөдөр мөнгөтэй болгоомжтой харьц. Эс тэгвээс санхүүгийн хүндрэлд орж болзошгүй. Хамтрагч нарын зүгээс тавьсан саналд хэт болгоомж гаргаснаар цаг алдаж болзошгүй.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Бизнесийн зарим нэг орчин хүчтэй цохилтод орох, томоохон алдаа хийх, тооцоолоогүй гадны нөлөө төвөг болж магад. Гүтгүүлж хууль зөрчсөн асуудалд орооцолдож магадгүй. Хэрэв та яахаа мэдэхгүй байгаа бол хуулийн дагуу ажилла. Шийдвэртэй үйлдэл, зорилгодоо хүрэх шаргуу зангаар саадыг даван туулах боломжтой болно. Амжилтгүй байж мэдэх зүйлээс болж ирээдүйн асуудлуудыг шийдэхээ хойшлуулна. Гэхдээ хий айж, хоосон аз хүлээж гар хумхин суух хэрэггүй.

НУМ (11/22-12/21)
Төсөөлж байснаас хэрэг явдал арай гайгүй байна. Учир нь та буруутай зүйл хийсэн ч од эрхэс одоохондоо нүүр бууруулаагүй байна. Дотоод хүч чадалдаа итгэ, таныг хөсөрдүүлэхгүй. Танд туслах олон хүн таныг амжилтанд хүргэнэ. Аялал эсвэл түүх сонирхлыг тань татаж эхэлнэ. Өөр орчинд амьдардаг хүмүүс бүр ч сонирхлыг тань татна. Ертөнцийн талаар танин мэдсэнээр амьдралыг өөрөөр харах шинэ боломж гарна. Та өнөөдөр сайн уншаарай.

МАТАР (12/22-1/19)
Од эрхэсийн сайн нөлөөг энэ өдөр давуу тал болгон ашигла. Мэргэжлийн сургалтанд хамрагдах, өөрийгөө сорьсон салбарт ажиллах зэрэг нь таны ирээдүйд амжилт авчрах болно. Сэтгэл санаа өндөр байж зарим таагүй дурсамжаа засаж чадна. Эрч хүч, урам зориг, адал явдалд дуртай байдалд тань өндөр болох нь дараагийн ажлаа бүтэмжтэй байх суурь бүрдүүлэхэд танд туслах болно. Танд нилээн бүтээлч цаг ирж байгаа тул өсөн нэмэгдсэн эрч хүч, уран сэтгэмжээ бүтээлчээр ашиглах хэрэгтэй.

ХУМХ (1/20-2/18)
Анхаарал, арга барил шаардсан ажил бүү хий. Бодол санаа, төлөвлөгөөгөө бусдаас нуу. Хэрэв танд боломж гарвал сайн унтаж авах хэрэгтэй. Магадгүй та өнөөдөр ядрах байх. Та хөнгөн өвчин туссан бол тэр өдрийн ажил тааруу байх болно. Салхинд цохиулж ханиад хүрэхээс хамгаалж, амрах хэрэгтэй. Хайр сэтгэлд илүү анхаарснаар төлөвлөгөөгөө өөрчлөн хэсэг зугаацна. Өнөөдөр шинэ хоолны дэглэм барих, хийх ажлын жагсаалт гаргах зэрэгт сайн.

ЗАГАС (2/19-3/20)
Олон зүйлээр хөөцөлдөж, тушаал ахиж болзошгүй. Олон асуудлаа цэгцэлж, бизнесийн хамтрагчтайгаа учраа ол. Таны бодол санаа маш тогтворгүй байх бололтой. Аливааг олон талаас нь сайтар бодож, бусад хүмүүсийн юу бодож байгааг мэдэж байж шийдвэр гарга. Аливаад шүүмжлэлтэй хандах хэрэггүй. Ямар ч зүйлийг дутуу хагас хийж үлдээх хэрэггүй. Тэгж чадвал та өнөөдөр ямар ч зүйлд бэлэн байж чадна. Өөрт тусалж чадах нөлөө бүхий хүмүүстэй уулзаж ярилцаж зөвлөгөө ав. Ажил дээр гарсан ямар нэг асуудалд хутгалдах хэрэггүй. Асуудал удахгүй шийдэгдэх болно.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …