Пёнчан паралимп: Б.Ганболд 14-р байранд оржээ

БНСУ-ын Пёнчан хотноо болж буй XII паралимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн ОУХМ Батмөнхийн Ганболд гүйлтийн цанын спринт буюу 1.5 км зайд сонгомол техникээр уралдаж 4:24.50 минутын амжилт үзүүлж, 14-р байр эзэлжээ.

Тэрбээр энэ сарын 12-нд гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд уралдаж, 16-р байрт орж  Сочи 2014” паралимпийн наадамд үзүүлж байсан амжилтаа 13 минутаар ахиулсан юм. Б.Ганболдын дараагийн уралдаан энэ сарын 17-ны өдөр болох хуваарьтай байна.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …