Тажикистаны гэрлэх уламжлал

Тажикистанд эмэгтэй хүн бүр хүнтэй гэрлэж, хоёроос дээш хүүхэдтэй болохыг мөрөөддөг. Харин тэд аз жаргалтай эхнэр, ээж болохын тулд эхлээд хэд хэдэн зүйлийг туулах ёстой болдог байна. Ер нь Тажикистанд хүүхэд нь төрсний дараа ирээдүйн гэр бүлийн амьдралыг нь төлөвлөж эхэлдэг.

Ёс заншлын хувьд хотод илүү “европжсон” шинжтэй болсон бол хөдөө, уулархаг бүс нутагт эртний уламжлалаа хадгалсан хуримын ёслолыг хийдэг аж. Ирээдүйн ханиа сонгох ганц тухайн залуу хүний бус түүний аймаг, тосгоныхны асуудал байж ч мэднэ.

Цайны ёслол зэрэг үйл ажиллагаанд оролцохоор ирэхдээ өндөр настай хүмүүс амьдарч буй газрынх нь хэн гэгч залуу хүү, охины гэрлэх цаг болж буйг авч хэлэлцэцгээдэг. Сүүлийн үед Тажик үндэстэн өргөн хүрээний найр наадам хийх хүсэлтэй байдаг ч амьдралын төвшин доогуур, өр зээлтэй байгаа нь асуудал болж байна.

Тиймээс шинээр гэрлэж буй хосын өвчний түүх, хуриманд уригдсан зочдын тоо, цайллагын хоол хүнсний хэмжээ зэргийг нарийвчлан гаргахыг хуулиар шаарддаг болсон. Цаашлаад хурим хэрвээ амралтын өдөр болж байгаа бол өглөөний 8:00-аас оройны 22:00 цаг хүртэл, ажлын өдрүүдэд оройн 18:00-аас 22:00 цаг хүртэл үргэлжлэх цагийн хуваарьтай.

Сонирхолтой нь  Тажикистанчуудын хувьд Тажик хэл шинжлэлийн ухааны их сургууль,  KhSU гадаад хэл судлалын сургууль болон Кужанд сувилахуйн сургуулийн охидыг ирээдүйд сайн бэр болно гэж үздэг тодорхойлолт бий.

Угсаа гарал сайтай айлын охидыг доогуур төвшний айлын хүүтэй гэрлүүлдэггүй байсан ч өнөө цагт бусад орны адил тэс өөр удамтай хүнтэй гэрлэх тохиолдлууд байдаг болжээ. Тажикистаны хойд бүс нутагт хурим хийхээс өмнө сүйт бүсгүйн хамаатан садны хүмүүс олон тооны kurpachi (жижиг гудас – OA тэмдэглэл) оёдог.

Эдгээр курпаши нь сүйт бүсгүйн гэрт хуримын инж болдог. Тэд шинээр гэрлэсэн хосын өрөөнд курпачинуудыг тавьдаг. Курпачитай өрөө тасалгааны босгон дээр хүргэн хүү зочдыг сатааруулсан мэт мөнгө шиднэ. Энэ үйл явцыг зөвхөн ойрын зочдод үзүүлдэг.

 

 


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …