ХОНЬ (3/21-4/19)
Ихэнх хониныхон урагшлах хүч урам зоригтой болно. Ялангуяа урт хугацааны зорилго, сайтар бодсон хүслийнхээ араас хөөцөлдөж байгаа бол. Өнөөдөр болох үйл явдал таны оюун санаанд хүчтэй нөлөөлж амьдралын мөн чанар хоосон зүйлын тухай бодлогшироход хүргэнэ. Таны ямар нэг арга хэмжээ авах ёстой байсан асуудал тань эерэгээр шийдэгдэх болно. Мөн та санхүүгийн хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн худалдаа хийхдээ мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй.
ҮХЭР (4/20-5/20)
Аливааг өөрийнхөө дураар, хяналтан дороо байлгах гэсэн зангаа аль болох дар. Бүхий л цагаа өөрийн сонирхдог зүйлс болоод урлагийн салбарт зориулах нь асуудал болохгүй. Ингэвэл танд их сайн хандлага ирнэ. Хэрвээ та эсвэл найз тань сэтгэлээ нээх хэрэгтэй бол итгэсэн чин сэтгэлийн яриа хөөрөө нь стрессээс гарах нэг арга гэдгийг мэдэхэд гэмгүй. Асуудалд орсон бол учирсан бүхэн ядаргаатай санагдах учир оройхон тийшээ таныг урамшуулж зоригжуулж чадах найзтайгаа уулзахыг бод.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Эрч хүч таныг маш бүтээлч болгох болно. Ажлаа сайн зохион байгуулж чадвал амжилт таны гарт байна. Юуг үнэхээр дагахыг хүсэж байна мөн ямар мэдрэмж чамайг сэтгэл хангалуун байлгах вэ гэдгийг тодорхой болготол сэтгэлийн хөдөлгөөнөө дагахаа хүлээ. Та бизнесийн асуудлаар ямар нэг шийдвэр гаргах гэж нэлээд эргэж буцах бололтой. Гэхдээ болж өгвөл яг одоо шийдвэрээ гаргаж чадвал маргаашийн ажил тань илүү амар хялбар байх болно. Өнөөдөр гэнэт ямар нэг асуудал гарч ирж таныг зовоож мэдэх юм.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Ажил албан дээр тогтоох холбоо харилцаа бүгд бүтэлтэй сайн байна. Хэт их ачаалал, сэтгэл санааны хямралаас болж эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэх магадлалтайг од гарагс анхааруулж байна. Мөнгөө хадгалж, байранд шинээр засвар хийх тухай бодолцож, гэрийнхээ тав тухад анхаарах цаг болсон. Заримдаа ганцаарддаг зуршлаа хязгаарлаж, гэрээс гадуур найз нөхөдтэйгөө бага зэрэг хөгжилдөх болно. Хэрэв одоогийн амьдралын хэв маяг тань айл гэрийнхээ төсвийг хоосруулж байгаа бол зарлагаа багасгаж, үндсэн зүйлээ бага багаар эргүүлж авахыг оролд. Ажлын шаардлагаар хийх уулзалт, хувийн харилцаа зэрэг амьдралын бүх л байдалд хариуцлага хүлээнэ гэдэг хэцүү.
АРСЛАН (7/23-8/22)
Ажлаа хэдий чинээ сайн хийнэ, төдий чинээ ашигтай үр дүн, шан харамж халаасанд тань байна. Ахмад найз болон хамтрагч таны төлөвлөгөөнд гар бие оролцож туслахаас гадна арилжааны зарим нэг аргыг зааж өгнө. Зарим нэг харшил илрэх ч зөвхөн өнөөдөр л энэ нөхцөл байдалтай тулах учир санаа зовох хэрэггүй. Хүслээ тэвчиж, биеэ барихыг зөвлөж байна, Аливаад бодолтой хандах нь хамгийн чухал.
ОХИН (8/23-9/22)
Од эрхсийн байрлалын улмаас онцгой өвөрмөц санаа, төлөвлөгөө, үйлдэл хийх чадвартай байна. Таны үзэл санааг дэмжигчид тийм ч олон байхгүй бололтой. Гэвч та бусдын санаа бодлыг сонсох дургүй бөгөөд өөртөө найруулагч юм. Улиг болсон замаасаа гарч үйл ажиллагаагаа шинэчлэхийг зөвлөе.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Энэ өдрийг өөрийн дотоод авъяас чадвараа нээн илэрхийлэх, өөрийн дотор байгаа зүйлээ гадагшлуулахад зориул. Өөрийн үргэлж хүсэж мөрөөддөг ч зориг гарган хийж үзээгүй зүйлээ өнөөдөр эхлүүл. Айдсаар хүрч чадах боломжоо хязгаарлах хэрэггүй. Гэхдээ таны ойрын хүн таныг хуурах магадлал байгааг зохицуул. Хол явах бол хойшлуул.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр таны энергийн түвшин өндөр байна. Бизнесийн ажил хэрэг амжилттай явагдах тул өнөөдөр ямар нэгэн бэрхшээлгүй өнгөрнө. Замын хөдөлгөөн эсвэл олон хүн цугласан газар явахдаа болгоомжтой байгаарай. Хулгай, ослоос сэргийл. Магадгүй та аян замд гарах гэж байгаа бол хойшлуул. Харин бэрхшээлтэй байсан аливаа харилцааг шийдэх шат ахисан үйл ажиллагаа амжилттай болно.
НУМ (11/22-12/21)
Мөн энэ өдөр ашиг хонжоо ирээдүйн баялаг тань нэмэгдэнэ. Элдэв хов живийг намжааснаар ажил тань бүтнэ. Ойр дотныхонтойгоо муудалцвал өөрийн буруугаас болсныг ойлго. Гэр бүлдээ анхаарал халамж тавь. Биеийн тамираар хичээллэх, гадаад хэл сурахад муугүй байна. Бэлгийн чадавх сайжирч, соронзон хүч нэмэгдэнэ. Нийтлэг хандлага тань эсрэг хүйсийнхнийхээ талархлыг хүлээнэ.
МАТАР (12/22-1/19)
Нийгмийн амьдрал эсвэл ажил хэргээрээ дээр зиндаанд гарах өөрчлөлт хийх гэсэн матаруудыг олны анхаарал олж харна. Үүнтэй холбоотой дур булаам байдал, бэлгийн эрч хүч тань нэмэгдэнэ. Харамсалтай нь үүнд тань атаархсан найз нөхөд таагүй байдал үүснэ. Гэвч үүнд бүү зов. Хэт автвал хачин зан гаргаж буй найзууд, түншүүдтэйгээ муудалцаж сэтгэлийн дарамтанд орж болзошгүй. Хэлэлцэж буй асуудлуудад төвийг сахисан байж, маргаантай үзэл бодлоо ил гаргах гэсний хэрэггүй.
ХУМХ (1/20-2/18)
Чухал асуудлыг хэлэлцэлгүй өнгөрөөж хэрхэвч болохгүй. Сэтгэлгээгээ чөлөөтэй байлга. Жижиг зүйл дээр стресстэх хэрэггүй. Юуны түрүүнд биеэ авч явах тал дээр анхаарах нь зүйтэй. Хэрэв шинэ газар, шинэ ажилд очихоор болсон бол өөрийн хэрэгтэй гэсэн бэлтгэлээ сайн ханга. Өнөөдөр ажлын бүтээмж эрс сайжирна. Бизнесийн уулзалтаар мухардаж байсан асуудлаа шийдэж чадна. Шинэ санаа олох гэж хүч зарцуулах боловч амжилттай байна. Бие махбод тань хүч мэдэрч, янз бүрийн ажилд идэвхтэй оролцох хүсэл төрнө.
ЗАГАС (2/19-3/20)
Ухаалаг бодлоо давуу тал болгон ашигласнаар их олон ололтонд хүрэх болно. Өнөөдөр хэд хэдэн саад тотгор тулгарч болзошгүй. Энэ ордныхон тийм ч хайнга улс биш гэхдээ бүх зүйлд хянуур хариуцлагатай байхгүй бол ямар ч гярхай хүн алдах төлөвтэй байна. Шинэ хөрөнгө оруулагч хайж байгаа болоод шалгалтандаа бэлтгэж байгаа, хувийн төлөвлөгөөгөө боловсруулж байгаа гэх мэт ямар ч ажилтай байсан бүх мэдээлэл баримтыг судлан шалгаж үзэх хэрэгтэй. Ингэснээрээ та ямар нэгэн алдаа гаргахгүй байх болно.