ХОНЬ (3/21-4/19)
Эхэлсэн ажлаа амжилттай дуусгахын тулд хичээж, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Таны хувьд өнөөдөр маш их хүч хөдөлмөрийн үр дүнд амжилтад хүрнэ. Таны тэвчээр урагшлах зам байх болно. Харин сэтгэлийн хөдөлгөөн багатай хониныхны ч зүрх сэтгэлийг хөндөж, бодолд автуулах хүнтэй танилцаж болзошгүй. Шинэ танилуудтай болох нь бас л танд илгээж буй од эрхэсийн сорил болно.
ҮХЭР (4/20-5/20)
Таны найзууд хүндхэн байдалд ороод тусламж туслалцаа хүсэж мэднэ. Тэдэнд ямар ч санагдсан, нөхцөл байдал маш хүнд байсан ч та чадах бүхнээ хийгээрэй. Түүний оронд өөрийгөө нэг удаа тавиад үзэх хэрэгтэй. Өнөөдөр сонирхогч тамирчид мэргэжлийн тэмцээнд оролцож өрсөлдөхөөр шийдэж бэлтгэж магадгүй. Тийм бол танд амиа хичээх шунахай зорилго байх хэрэггүй. Өрсөлдөгчтэйгөө бүү тэмцэлд, эхлээд та өөрийгөө ял.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Төрийн алба ажил эрхэлдэг хүмүүс ихээхэн амжилтад хүрнэ. Нийгмийн асуудлыг шийдэж, тусламж үзүүлэх, засаг захиргааны ажил хэрэг явуулахад тохиромжтой. Цог жавхаатай урам зориг нь шинэ өндөрлөгт таныг авч ирнэ. Амжилтын үр дүнд өсөлт дэвшилтийг олж авна. Та энэ өдөр бүх л зүйлээ хийхэд хангалттай цаг байхгүй байна гэдгийг мэдэрнэ. Халаасны хулгайчаас болгоомжил. Ажлын газраа ч танихгүй хүнээс болгоомжил.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Таны идэвх зүтгэл болон ажилч хичээнгүй байдал нь хамтрагч түншээ бишрүүлж гайхшруулах бололтой. Энэ өдөр уран бүтээлээ хөгжүүлэхэд сайн ба магадгүй та бусдын төлөө зүтгэснийхээ төлөө багахан шан харамж авна. Өнөөдөр тийм ч сайхан байхгүй ба бие тань сулран толгойд хэрэггүй бодол эргэлдэнэ. Ажилдаа очих ёстой ба тарсны дараа жаахан гадуур алх. Бие өвдөж магадгүй тул мэргэжлийн эмчид хандан удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлага гарч болзошгүй байна. Бусдаас шалтгаалан шийдвэр гаргаж магадгүй. Та бусдад туслахад бэлэн байх болно.
АРСЛАН (7/23-8/22)
Уран бүтээлч арслангийнхан онгод орж шинэ зохиолынхоо эхийг тавина. Хэрэв та сэтгүүлч бол бичсэн нийтлэлээ сайн нягтал, эх сурвалж буруу байж мэднэ. Хийж буй ажлаа дэс дараатайгаар заавал дуусга. Зориг гарга, танд буруудаад байх зүйл байхгүй. Цагаа зохицуулж шийдвэрээ зөв гаргавал хүссэндээ хүрэхэд ойрхон байна. Хэрвээ хайртай хүндээ буулт хийх хэцүү байгаа бол гэр бүлийн сэтгэл зүйчтэй уулзаж, энэ талаар зөвлөгөө ав. Эрүүл мэнддээ санаа тавь. Таны биед муугаар нөлөөлөхийг мэдсээр байж, болох болохгүй зүйл идэж хэрхэвч болохгүй.
ОХИН (8/23-9/22)
Өөрөө өөрийгөө ялан дийлж өмнөө тавьсан зорилгодоо хүрэх өдөр. Энэ өдрийн ажил хэргийн байдал бүгдээрээ мөнгө санхүүтэй холбоотой байх болно. Хуучин өр зээлээ төлж, шинээр зээл аван орлогын шинэ эх үүсвэрийг эрэлхийлэхийн зэрэгцээ ойр дотны хүмүүст эд материалын болон мөнгө төгрөгийн тусламж үзүүлэх бололтой. Үдээс хойш л та тэнцвэртэй буюу тайван байдалд орох болно. Ая тухтай амарч тухлахыг хичээгээрэй. Гэр бүлийн хүрээнд үдшийг өнгөрөөснөөр таны эрч хүч нэмэгдэж бэхжих болно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Тогтсон хуваарь гаргах нь таны бодлыг эмх цэгцтэй байлгахад тусална. Уулзалт хийх, найз нөхөдтэйгөө харьцахад таатай өдөр болохыг од эрхэс зааж байна. Үр дүнтэй ажиллаж ямар нэг хий хоосон зүйлийн араас хөөцөлдөхгүй ажилла. Хоосон мөрөөдлөө хойш нь тавиад гадуур гар. Утга учиртай сайхан зорилготой олон нийтийн арга хэмжээнд оролцож өөрийн нэр хүндийг өргө.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Идэвх зүтгэл өндөр байх тул ажил хэргээ бусдаас илүү гүйцэтгэнэ. Эргэн тойрны илүү дутуу асуудлаар та анхаарлаа сарниулах хэрэггүй. Мөн бусдын асуудал зовлонг сонсож цаг гарздах шаардлагагүй. Богино хугацаанд гүйцэтгэх шаардлагатай төслүүдийг зоригтой барьж авч, хурдан гараас гарга. Оюун санааны их хүч шаардах тул анхаарлаа жижиг зүйлд бүү сатааруул. Магадгүй зарим нэг хүн тухайлбал хамтран ажиллагсдаас шүүмж ирсэн ч өнөөдөр түүнийг нэг их тоох хэрэггүй.
НУМ (11/22-12/21)
Таныг мухардалд оруулж мэдэх тул өөрийн хүсэл сонирхолд бусад хүмүүс нөлөөлөхийг бүү зөвшөөр. Та өөрийн хамгийн дуртай юмаа хийж байгаа л бол ганцаараа байсан ч аз жаргалтай байх болно. Гэхдээ бүхий л харьцаа тасарна. Сэтгэл санааны хөөрөлтийг багасгаж, өөрийгөө удирдаж, биеэ барь. Өдрийн хоёр дахь хагаст байдал хэвийн болно. Та өөрийнхөө зүрх сэтгэлтэй байнга холбогдож, чухам юу танд эрч хүч өгдөг гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Харин та өөрийгөө бусад хүмүүс юу гэж бодож байгаа бол хэмээн сэтгэл зовниж байгаа бол буруу үзэлд хөтлөгдөж байна.
МАТАР (12/22-1/19)
Таны өөрийгөө илэрхийлэх болон сэтгэн бодох чадвар дээд цэгтээ хүрнэ. Олны өмнө үг хэлдэг хүмүүсийн ярих бичих болон өөрсдийгөө илэрхийлэх чадвар маш өндөр байна. Муу улиг болсон үйл хөдлөлийнхөө тал дээр зөвлөгөө аваарай. Хэрвээ шинээр ямар нэг хэл сурах гэж байгаа бол ярианы болон бичгийн сургалтанд давхар суух нь хамгийн зөв арга бөгөөд таны энэ зорилгыг од эрхсийн зүгээс ивээх болно. Та мэргэжилдээ амжилт гаргахын тулд ямар нэг судалгаа шинжилгээ хийх гэж байгаа бол яг одоо эхлүүлэхэд хамгийн тохиромжтой үе байх болно.
ХУМХ (1/20-2/18)
Сэтгэлд нийцсэн ажлын хамтрагчаасаа эерэг хариу хүлээн авна. Өглөө тайван байж, цагаа зөв төлөвлө. Өнөөдөр та хэр их өөрчлөлт хийнэ төдий чинээ аз жаргалтай байх болно. Олон хоногийн өмнө дуусгасан байх ёстой ч хийлгүй хойш нь тавьсан ажлуудаа бүгдийг дуусгах хэрэгтэй. Хэрэв дуусгахгүй бол энэ бүх овоорсон ажил томоохон асуудал үүсгэж магадгүй. Та тайван байдлыг маш ихээр хүсэх болно. Яг одоо мэргэжлийн зөвлөгөө авахад гэмгүй. Зам тээврийн осолд орох, халтирч унах, хөл, гараа гэмтээх эрсдэл өндөр байна.
ЗАГАС (2/19-3/20)
Хаана ч байсан бай таныг анхаарч эрж хайж халамж анхаарал тавих ба энэ нь танд өөртөө итгэх итгэлийг өгнө. Өглөө сэрээд аль болох өөдрөг сэтгэл хангалуун байхыг хичээ. Ингэх нь таагүй асуудлуудаас хол байхад тустай. Зарим загасныхан өнөөдөр их сэтгэл тавгүй байх бөгөөд гэртээ амарч өнгөрөөхийг зөвлөж байна. Магадгүй эмчид үзүүлж, зөвлөгөө авбал илүү үр дүнтэй байх болно. Энэ нь олон нийтийн эсвэл улс төрийн азгүй явдлаас хамгаалах бөгөөд ийм төрлийн ажил хийж байх явцдаа сонирхолтой чухал хүмүүстэй танилцаж холбоо тогтоох болно. Таны хүрээлэл сайхан хүмүүсээр дүүрэн байна. Зөвхөн өөртөө таалагдах өөрийн зиндааны хүмүүстэй харилцахыг хичээгээрэй.