АТГ-ыг хэн удирдах вэ

АТГ-ын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан УИХ-ын хаврын чуулганаар түүнийг чөлөөлж, орных нь хүнийг томилох аж.

АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгосны үндсэн дээр УИХ хэлэлцэн батлах ёстой.

АТГ-ын дараагийн даргаар генерал Б.Билэгт, хуульч Д.Дорлигжав нарын аль нэгийг Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшүүлж магадгүй гэх шуум сонсогдож эхэллээ. Б.Билэгтийн хувьд Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан гүйцэтгэх ажиллагааны туршлагатай нэгэн юм.

Харин Д.Дорлигжавын хувьд БНМАУ-ын АИХ-ын депутатаас эхлээд, УИХ-ын гишүүн, Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Намын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий прокурор гээд улс төрийн олон чухал албыг хашч байсан нэгэн юм. Хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг нь Ерөнхийлөгчийн асуудал. Өөр хүн ч дэвшүүлж болох юм. Одоогоор Ерөнхийлөгчид ойрхон салбараа мэдэх туршлагатай хүн гэвэл Б.Билэгт, Д.Дорлигжав нар л байна. 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …