Хамтатгахын орд: Амиа бодсон зан гаргах нь танд сайн зүйл авчрахгүй

ХОНЬ (3/21-4/19)
Од эрхэс таны талд байх тул өөрийн тань ертөнцөд найддаг хүмүүсийн хайр халамжийг мэдрэхдээ бэлэн бай. Таны биеийн хүч, тамир тэнхээ тань танд зорилго өөд авирахад хурдлах хэрэгтэй гэдгийг харуулж байна. Нийгмийн хүрээнд өндөр байр суурь олж авах нь чухал бөгөөд энэ үйл явц өнөөдөр болж ч мэднэ. Найз нөхдөөс тань халуун дулаан уур амьсгал, сайхан мэдээ ирэх болно. Хэрэв та суралцах талаар зөвлөгөө авах эсвэл сургуульд элсэн орох хэрэгтэй бол таныг дэмжиж туслан ухаалаг үг хэлж чадах хүмүүстэй уулз.

ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдрийн од эрхсийн танд өгөх бэлэг гэвэл хурц идэвхтэй оюун ухаан. Ухаалаг санаанууд оюун ухаанд тань амархан орж ирж таны эсрэг тэсрэг үзэл санаа энгийн бус ойлголтуудад хийх гаргалгаа амжилтанд хүргэх болно. Та нарын ихэнх нь ирээдүйнхээ итгэлтэй, урт хугацааны зорилгыг бодож олно. Мөн энэ нөлөө хайртай хүндээ өөрийгөө илэрхийлэхэд зориг ухаан өгнө.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Нийцтэй байхыг хичээ. Амиа бодсон зан гаргах нь танд сайн зүйл авчрахгүй. Амьдралд юу хамгийн үнэтэй вэ гэдгийг өөрөөсөө асуу. Таны гэр бүлийн асуудал зарим нэг сонирхолтой хүмүүсээс болж бодож байснаас тань илүү томрох болно. Та амин дэм ихтэй хоол ундаа идэх хэрэгтэй бөгөөд хэрвээ та жиндээ санаа зовдог бол бага зэрэг хязгаарлалт хийхээс хэтрүүлж болохгүй. Хэрвээ та мөнгө санхүүгийн асуудалтай байгаа бол дэлгүүрээр хэсэхгүй байхыг зөвлөж байна. Та сонголтоо зөв хийхгүй бол ноцтой асуудалд орж мэднэ.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Од эрхэсүүд өнөөдөр маргаантай зүйлүүд тохиолдохыг сануулж байна. Багаараа хамтарч сайн ажилласнаар ажлаа маш сайн амжилттай дуусгаж, урьдаас үр дүн нь харагдана. Шинэ санаануудыг гаргаж ирэхээс гадна хүн бүрд бүтээлч байдлыг өгөх болно. Хамгийн чухал харилцаагаа үргэлжлүүлэх тал дээр төвлөр. Нийгмийн төлөвлөгөөнд ойролцоогоор хэр их өртөг хэрэгтэйг та хэр ихийг хөрөнгө оруулах боломжтойгоо мэд. Нөхөрлөл тань бүр илүү гүнзгий байвал та баярлах болно.

АРСЛАН (7/23-8/22)
Өөртөө их үүрэг хариуцлага хүлээхээс болгоомжил. Боловсролын шат ахиулах сургалтанд хамрагд. Өнөөдөр төлөвлөсөн зүйлс санаснаар тань бүтэх бололтой. Олон зүйл зохион байгуулж, зохицуулах чадвар танд бий. Гэвч та үйл ажиллагааг бүгдийг гартаа авч чадахгүй гэдгийг ойлгох нь чухал. Бусдыг үүндээ оролцуул. Та олон нийтэд танигдаж, албан тушаалаа ч ахиулна. Бизнесийн салбарт ажилладаг бол санхүүгийн шинэ эрсдэл гарч ирнэ. Энэ бол өөрөө өөртэйгөө ярилцахад хамгийн тохиромжтой цаг. Ямар нэгэн зүйл хийхээсээ өмнө сайн бод.

ОХИН (8/23-9/22)
Өнгөрсөн өдрийн од эрхэсийн үргэлжлэл нөлөөгөөр таны нэр хүнд, ажил төрөл цэцэглэх болно. Ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлэхийг хүсдэг ч найз нөхдөөс цалгардуулах нөхцөл ихээхэн үүсдэг бололтой. Энэ өдөр олон нийттэй харьцахад их таатай өдөр бөгөөд таны эелдэг зан ааш халуун дулаан орчныг бүрдүүлэх болно. Өнөөдөр та өөрийн санаа бодол үзэл хандлагадаа тууштай байгаарай.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хэрвээ та урлагийн бүтээлээ ашигтай зүйл болгохыг хүсвэл ажил амьдрал хоёроо нэгтгэж хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун бай. Шинэ санаанууд болон сонирхолтой хүмүүс маш их идэвхтэй магадгүй тань руу хүчтэй дайрах болно. Таны тэвчээр дээд цэгтээ хүрэх бөгөөд гэртээ үлдэх боломж гарвал энэ боломжийг алдахгүйг хичээгээрэй. Зарим жинлүүр магадгүй шинэ зүйл бүтээснээр таны ажилд болон эргэн тойрны хүрээлэл тэлнэ.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Од эрхэсийн хөдөлгөөн хувийн зан чанар, төрх байдал тань анхаарлын төвд байна. Жижиг сажиг зүйлсийг гол цөмөө болгоод, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж хэлцэлд хүрэхэд та бүх хүчээ дайчлан ажиллана. Үл ойлголцол зөрчилтэй байдал үүсгэхгүйн тулд ямар нэг асуудал гарахад хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Танд өсөн дэвжих зогсолтгүй жигд давших хөдөлгөөн тохирно. Дур зоргоороо авирлаж, залхуу байдалд идэгдэхээс болгоомжтой байгаарай. Та гайхалтай боломжийг алдаж болзошгүй байна.

НУМ (11/22-12/21)
Та өнөөдөр дүнсгэр, хуучинсаг байдлыг мэдрэх боловч, юунд ч өөдрөг байдаг бол ийм маягаар удаан байхгүй. Өөрийн дурсамжинд баяр хөөртэй байх хэрэгтэй, гэхдээ зөвхөн ирээдүйд бий болох гайхалтай шинэ зүйлс байх нь чухал. Өнөөдөр танд хичнээн их хийх ажил байлаа ч, хайртдаа өөрийгөө илэрхийлэх цаг гаргаарай. Нээлттэй байх нь та хоёрыг улам ойртуулна. Мөн дотны найз болон хамтрагчийнхаа хэлсэн үгийг сэтгэлээсээ сонсож байгаа эсэхээ бодоорой.

МАТАР (12/22-1/19)
Өнөөдрийн од эрхэсийн нөлөөгөөр таны хүслээ биелүүлэх чадвар өсөж, бүтээлч байхын зэрэгцээ хайртай хүн тань дотно сэтгэл, хайр дурлалыг батлах болно. Та үргэлж хурц ухаантай хэрсүү хувь хүн гэдгээрээ тодорхойлогдож байдаг. Харин өнөөдөр энэ тодорхойлолт гарч ирж, эдгээр чиг хандлага өмнөхөөсөө илүү гадагшаа чиглэх болно. Та уран бүтээлч бол ярилцлага, танилцуулга тань олон нийтэд хүрч чадах бөгөөд та тэдний юу сонсох, харах гэснийг нь зөн совингоороо мэднэ.

ХУМХ (1/20-2/18)
Тийм ч амаргүй цаг үе. Энэ хугацаанд чухал шийдвэр гаргаж, томоохон хэмжээний гэрээ хэлцлийг эцэслэн шийдвэрлэж, гарын үсэг зурахад тийм ч таатай үе биш юм. Энэ үед мөн машин засуулах, утас эвдрэх, техник тоног төхөөрөмж эвдрэл гарах, төлөвлөгөө гэнэт өөрчлөгдөх гэх мэт жижиг сажиг асуудал тасралтгүй гарах болно. Үзэл бодлоо илэрхийлэхэд тийм ч таатай бус байна. Ийм үед өөрийгөө тайвшруулж сатааруулах арга бодож ол.

ЗАГАС (2/19-3/20)
Санхүү нь санаа зовлоо гээд шийдэгдэх асуудал биш. Харин санхүүгийн байгууллагад хандаж, орлогоо нэмэгдүүлэх талаар гарц олоорой. Зүгээр суух хэрэггүй. Таны хүсэл бадамлан асах бөгөөд дотоод сэтгэлээ мэдэхийг хүсвэл тэмдэглэл хөтөлж эхлэхийг зөвлөж байна. Энэ талаар олон зүйлс олж уншиж болохоос гадна хэрэв та үүнийг үнэн сэтгэлээс хийхийг хүсэж байгаа бол маш бахархууштай зүйл юм. Найзын тань танаас гэр бүлийнхээ харилцааны талаар зөвлөгөө авахыг хүсэх байх. Харин та хэлэх үгээ сайтар бодоорой.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …