Испанийн Эзэн хааны Реал Мадрид клуб өчигдөр Италийн Ювентустай Аваргуудын лигийн ээлжид тоглолтоо хийлээ. Аваргуудын лигт аваргууд л цуглардаг. Бүгд шилдэг багууд учраас хэн хожих нь хөгжөөн дэмжигчдийн таамаг хэвээр л байдаг. Тэгвэл өчигдөр Реал илүүрхэж, Ювентусыг 3:0-ээр хожиж, хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан юм.
Гэхдээ энэ тоглолтын үеэр Реалын багийн ахлагч Кристиано Роналдогийн унаж татсан гоол цэнгэлдэхэд цугласан үзэгчдийг суудлаасаа босоход хүргэлээ. Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн бууч Роналдогийн гоёмсог гоолын талаар одоо ч дэлхийн хэвлэлүүд бичсээр байна. Спортын MARCA сэтгүүл түүний гоолын талаар “… аль гаригаас ирсэн гоол вэ” хэмээн бичжээ. Үнэхээр гайхалтай гоол. Тийм ч учраас Ююентусын хөгжөөн дэмжигчид хүртэл Роналдод баяр хүргэж зогссон болов уу.
Эзэн хааны клуб Роналдог 130 гаруй сая ам.доллараар худалдан авч байсан хэдий ч одоо энэ наймаандаа харамсахгүй байгаа гэдэгт итгэж байна. Учир нь Роналдо дэлхийг байлдан дагуулсаар байна.