Г.Хэрлэн Гранпри ангиллаас хүрэл медаль хүртлээ

Туркийн Анталья хотноо зохион байгуулагдсан  жүдо бөхийн дэлхийн чансааны олгох Гранпри ангилалын тэмцээний эрэгтэйчүүдийн -66кг-д зодоглосон Ганболдын Хэрлэн хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр жингээ тэргүүлэн барилдаж эхний тойрогтоо Монтенегро, Бразил, Францын жүдочдыг дараалан цэвэр ялсан. Хагас шигшээд Молдавын жүдоч Денис Виеруд торгуулиар ялагдсан.Хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Йелдос Жумакановыг вазари үнэлгээгээр ялсан юм.

 

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …