“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгээр үзэгч олонд танигдсан залуу дуучин С.Гантогоо анхны бие даасан “Над шиг мэдэр” нэртэй шинэ уран бүтээлээ өчигдөр /2018.04.06/ оройн 18:00 цагт сонсогчдын хүртээл болголоо.
Тэрбээр шинэ уран бүтээлийнхээ талаар цахим хуудаснаа” Анхныхаа уран бүтээлээ та бүхэндээ хүргэж байна. Одоо үнээс хойш байнга уран бүтээлээрээ бэлэг барьж байх болно. Хамтран ажилласан бүх л хүмүүстээ маш их баярлалаа. Улам илүү хичээх болно.???
Талархах ёстой хүмүүс…
Хөгжмийн продюсер МУГЗ Н.Халиун
Найруулагч О.Пүрэв (Sentience Studio)
Хөгжим: Н.Тэмүүлэн
Үг: ZZ, С.Гантогоо, Ц.Шинэбаяр
Бүжиг дэглэлт: Э. Батзориг (Aim4r продакшн)
Бүжигчид: Aim4r продакшн
Стилист: Б.Онон
Нүүр будаг: Х.Бүжин
Хөгжмийн найруулга: Н.Тэмүүлэн Ц. Шинэбаяр
Дизайнер: Ц.Анхбаяр
Эвлүүлэгч: Ж.Билгүүн
Өнгө: Ундрал.Б
Дуу бичлэг: Натур саунд
Жүжигчин: Н.Саруултуяа, Б.Хүслэн, Г.Бүрэн Мэдээж Mongol Content LLC болон Хөгжмийн албаныхандаа маш их хайртай шүү??? “хэмээн бичжээ.
С.Гантогоо өнгөрсөн оны 12-р сард “Монгол Контент” ХХК болон хөгжмийн зохиолч, продюсер Н.Халиунтай “Монгол Мюзик” төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулсан.
“Монгол Контент” ХХК дуучин С.Гантогоогийн дуу бичлэг, тоглолт, менежмент зэргийг хариуцан ажиллаж байгаа бол Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Халиун түүний уран бүтээлийн продюсероор ажиллаж байгаа юм.