Эмчлэх нэрээр эрхийг нь зөрчиж байна

0af355f9919e0fcdbig Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсын таван хүн тутмын нэг нь архинд донтох эмгэгтэй гэх судалгааг гаргасан байдаг. Энэ нь манай улс архины хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдгийн тод жишээ юм.

Архидалттай тэмцэх нь манай нийгмийн нэн шаард­лагатай асуудлын нэг гэдэг нь энэ мэдээллээс харагдаж байна. Харамсалтай нь төр засгийн зүгээс архинд донтсон иргэдтэй “Согтуурах, ман­суурах донтой хүмүүсийг албадан эмчлэх журам”-ын хүрээнд л тэмцсээр ирсэн.

Тодруулбал Багахангай дүүрэг дэх ШШГЕГ-ын харьяа Согтуурах, ман­суурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөрлүүлэх газар ар­хинд донтсон иргэдийг эмчлэх үйл ажиллагааг хариуц­­­­­даг.

Уг нь энэ газар өвчтэй хүнийг эмчлэх, эдгээх зориулалт бүхий тохилог байр, найр­­­­­саг үйлчилгээ, ор­­чин үеийн техник тоног тө­хөө­­рөмжөөр хангагдсан байх ёстой. Гэтэл байдал харин ч эсрэгээрээ байдаг аж.

Тус газрын орны тоог 100 хүнээр баталсан боловч одоогийн байдлаар 213 хүн хэвтэн эмчлүүлдэг. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 60-70 хувь нь ямар нэгэн суурь өвчтэй ирдэг гэнэ. Эмнэлгийн удирдлагуудын хэлж буйгаар албадан эмчилгээ хийх явцад суурь өвчин нь сэдэрч, өвчтөний биеийн байдал хүнд­­рэх тохиолдол их гардаг байна. Ийм тохиолдолд бусад эмнэлэгт шилжүүлэн эмчлэх зайлшгүй шаардлага гардаг ч эрүүл мэндийн төвүүд нь мөн л ачаалал ихтэй гэдэг шалтгаанаар хүлээж авах нь тун ховор байдаг аж.

Хэвтэн эмчлүүлэгсдийн эмнэлгийн орны хүрэлцээ муу төдийгүй эмч, суви­лагчдын орон тоог нэмэх шаардлагатай болжээ. Гэ­тэл төсөв тавьж өгдөгүйн дээр байрны асуудал нэн хүндрэлтэй болсон аж. Тухайлбал эмнэлгийн байр­ных нь ашиглалтын хугацаа хэтэрсэн учраас дээврээс нь ус гоождог, агааржуулалт байхгүй, мөөгөнцөртөх гээд олон бэрхшээлийг дурдаж болно.

Иймэрхүү нөхцөл бай­далд албадан эмчлүүлж буй иргэдээс эдгэрэх нь тун ховор. Цаашлаад өвчтөнүүдийг шо­рон, гянданд байгаа юм шиг байлгадаг нь эмчлүүлэгсдийн сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөл­дөг байна.

Нэг сувилагчид 100 өвчтөн оногдож болох уу

Тус газрын ерөнхий эмч П.Хэрлэн­цэцэг энэ та­­­­­­­­­­­лаар “Манай эмнэлэгт эмч, сувилагч­­­дын хүрэлцээ үнэ­­хээр муу. Эмнэлгийн стандартад нийцэж ажиллаж байгаа гэж хэлэхэд хэцүү. Сувилагчид гурван ээлжээр ажилладаг.

СЭМҮТ-ээр жи­шээ ава­хад, сувилагчид нь таван ээлжээр гардаг. Бид дандаа сэтгэцийн архаг өвч­тэй хүмүүстэй ажилладаг боло­хоор өвчтөн бүртэй тулж ажиллах шаардлагатай. Жи­шээ нь өвчтөнд эм өгөөд орхи­­­­чихгүй шүү дээ. Уухыг нь заавал харна. Болохгүй бол эмийг нь нухаж уулгадаг. Энэ мэт асуудал маш их бий.

Зарим тохиолдолд 300 хүр­­­­тэл өвчтөн авдаг. Тэгэ­хээр нэг сувилагч 100 гаруй өвчтөн хариуцна гэсэн үг. Энд асрагч гэ­сэн орон тоо байдаггүй. Ту­хайн өдрийн 24 цагийн ээлжтэй байгаа сувилагч асар­­­­­гаа, сувилгаанаас гадна цэвэрлэгээ үйлчилгээгээ дав­­­­­хар хариуцдаг.

Иймд хол­богдох шийд­вэрийг яаралтай гаргаж өгөх шаардлагатай байна” гэж салбар яамны удир­длагууддаа уламжилж байсан удаатай.

Нөгөө талаар архинд донтсон иргэдтэйгээ үеэ өн­­­гө­рөөсөн аргаар тэмцэх нь хоцрогдсон гэдгийг энэ чиг­­­лэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус бай­гууллагын төлөөллүүд хэл­­­­­­­­­­­­­­­дэг. Тухайлбал Тамхи, архи­­­­ны шалтгаант эмгэг судла­лын төвийн Архинаас гаргах сургалтын багш, бэлт­­­гэл дэд хурандаа А.Батсайхан “Архинаас гар­гах албадан эмчилгээний арга аль хэдийнэ хоцрогдсон. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд архидалттай өөр аргаар тэмцэж байна. Өөр­өөр хэлбэл оюун санааг нь эмчлэх талаар нарийн хөтөлбөр боловсруулж байна. Бидний явуулж буй “Оюуны есөн дэвшил” сургалт үр дүнгээ өгч байгаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийт 3000 хүн архинаас ангижирсан” гэв.

Тиймээс төрийн зүгээс ч архинд донтсон иргэдээ өвөлд нь хүйт даасан урин дулаанд дусаал гоождог өрөөнд хэдэн арваар нь суулгачихаад эм тариагаар “бөмбөгдөх” арга зам аль хэдийнэ хоцрогдож гэдгийг Эрүүл мэндийн салбарынхан анхааралдаа аваасай.

Албадан эмчилгээний газарт эмчлэх нэрээр ир­гэдийн эрхийг хамгийн ихээр зөрчиж байгааг мөн хэлэх нь зүйтэй байх. хориод байх нь хэр зүйтэй юм бол доо.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …