УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Пүрэвийн Алтангэрэл хэсэг хүний хамтаар Дорнод аймагт зөвшөөрөлгүйгээр баригдсан “ноосны үйлдвэр”-тэй танилцчихаад буцаж явахад дараах явдал тохиолджээ.
Дорнод аймгийн газар нутаг үндсэндээ Хятадын эзэмшил болчихсон бололтой. Хэнэг ч үгүй “манай газар” хэмээн хэлж байна. Яг нөгөө “маск” продакшны хошиг шог дээр гардаг шиг тун удахгүй “чацгатын хөндий манайха” гээд тэд ярих нь дээ. Энэ төрд тархитай хүн байна уу?