Дуучин Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влогийн ээлжит арав дахь дугаар /2018. 05.04/ өнөөдөр цацагдаж эхэллээ. Энэ удаагийнхаа влогоороо Вьетнам улсад аялсан аяллын хэсгээсээ хэсэгчлэн оруулжээ.
Тэрбээр энэ тухайгаа цахим хуудаснаа”Өглөөний мэнд эртэч шувуухайнууд минь.Хурмастаас хайрласан хуртай сайхан өдрийн мэндийг хүргээд та нартайгаа үзэсгэлэнт Вьетнам улсаас 10 дахь влогоороо уулзах гэж байгаадаа таатай байна. Миний бие анх ямар ч байсан арван дугаар хийгээд оролдоод үзье гээд анхны влогоо зориг муутайхан эхэлж байсан. Харин та нарынхаа бэлэглэсэн хайр, урмаар урамшиж энэ хүртэл хийжээ. Цаашид ч улам ихийг хийсээр, та нартайгаа сайхан бүхнийг хуваалцсаар дэлгэрүүлсээр байх болно. Ингээд Вьетнамаар хамтдаа аялцгаая”хэмээн бичжээ.