Дуучин А.Хишигдалайгийн шинэ уран бүтээл болох “Тийчлэнэ” дууны клип энэ сарын 24-нээс эхлэн цацагдаж эхэллээ.
“Тийчлэнэ” дууны үг
Хөгийн саран үргэлж шөнөөр над дээр зочлоно
Тэнэг үлгэр хүүрнэж шөнийн турш намайг зовооно
i’m so lonely…
Хөгийн сарны оронд жинхэнэ залуу ирээсэй
Хамаг биеийг минь таалж
Хайр байдгийг харуулаасай
i’m so lonely…
Тийчлэнэ тийчлэнэ тийчлэнэ орон дотроо
Тэнэг үлгэр сонсохгүйн тулд чихээ үргэлж талгана аймаар
i’m so lonely…
Тарчлана тарчлана тарчлана орон дотроо
Тэнэг шүлэг дуусаасай гэж чихээ дэрээр бөглөнө аймаар
i’m so lonely…
Зэвүүн салхи үүрээр цонхыг минь байнга тогшино
Тэнэг шүлэг шивнэж өглөө болтол намайг тарчлаана
i’m so lonely…
Зэвүүн салхийг хашраах жинхэнэ эр хүнийг хүснэ
Цээжиндээ тэр тэврээд халуун үнсэлт мэдрүүлээсэй
i’m so lonely…
Тийчлэнэ тийчлэнэ тийчлэнэ орон дотроо
Тэнэг үлгэр сонсохгүйн тулд чихээ үргэлж талгана аймаар
i’m so lonely…
Тарчлана тарчлана тарчлана орон дотроо
Тэнэг шүлэг дуусаасай гэж чихээ дэрээр бөглөнө аймаар
i’m so lonely…
Хөгийн саран тэнэг үлгэрээ хурдан дуусга!
Зэвүүн салхи хөлдүү шүлгээ мартаж орхи
Надруу… надруу… надруу…
Битгий ирээрэй!