Өнөөдрийн өрнийн зурхай


ХОНЬ (3/21-4/19)
Мөнгө хийх овсгоо самбаа, төлөвлөгөөнүүд тань саадгүй үргэлжлэх болно. Зохион байгуулалтыг сайн хийснээр таны мөнгө нилээд их хэмжээгээр өссөнөөр таныг бахархуулж баярлуулах болно. Таны ажлын явц хурдсаж их завгүй болно гэдэгтээ найдаж болно. Нилээн хол амьдардаг, олон жилийн өмнөөс мэддэг хэн нэгэн тань таны амьдралд гэв гэнэт гарч ирэх болно.

ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр хэн нэгэнд амлалт өгөх хэрэггүй. Ямар нэг зүйл хийхээсээ өмнө сайтар бод. Өөрийн хийж чадах зүйлийг л хий. Асуудлыг шийдэхийн тулд нэмэлт зарлага гаргахаас татгалзах хэрэггүй. Дур татам сайхан саналуудаас болж таны толгой эргэх өдөр. Дотны хүмүүсийнхээ төлөө хүлээх харилцаагаа бусдын мөрөнд бүү үүрүүл.

ХАМТАТГАХ (5/21-6/21)
Амралтын өдрүүдэд сайтар амарч авахгүй бол ирэх ажлын өдрүүдэд ажилд дарагдана. Зарим нэг нь гэр бүлийнхээ ахмад гишүүд, удирдах байгууллагын төлөөлөгчидтэй муудалцахаас зайлсхий. Архаг өвчнүүд сэдэрч болзошгүй. Алсын ирээдүйгээ төлөвлөх гээд хэрэггүй сайн амарч ав. Ажил хэргийн хувьд найзынхаа зөвлөгөөг сайтар нягталж үзвэл амжилтад ойртох магадлалтай.

МЭЛХИЙ (6/22-7/22)
Өнөөдөр олон хүмүүс гэр бүл, орон гэртээ онцгой татагдана. Тэд өөрийн үнэт зүйлсээ ухамсарлана. Дотны хүмүүсийнхээ хувь заяанд онцгой нухацтай ханд. Гэрийнхэнтэйгээ дотно харилцаж, халамж тавьж, материаллаг тусламж үзүүл. Гэсэн ч таны санхүүгийн байдал үйл ажиллагааны төрлөөс үл хамааран амжилттай байх болно. Амин хувиа боддог зарим хүмүүс их хохирол амсана.

АРСЛАН (7/23-8/22)
Өнөөдөр сэтгэл хөдөлгөсөн зүйлүүдээр дүүрэн өдөр болж өнгөрөх төлөвтэй байна. Үнэ цэнэтэй зүйл мэдэж авч ч болох юм. Хүчирхэг зүйлийн төлөө тэмцэлдэх нь утга учиртай зүйл гэдгийг ойлгуулж мэднэ. Дарга болон эрх мэдэлтэй хүмүүсийн сэтгэлд нийцэх нь амаргүй ч гэсэн та гаднаа тэдэнтэй инээж харьцаж байгаа ч дотроо үнэхээр бухимдах болно. Гэсэн ч таны энэ шаргуу хөдөлмөрийг хэн ч анзаарахгүй өнгөрөх магад. Ямар ч зөрчилдөөн маргалдаан гарсан өөрийнхөө ажлаа л хийж өөрчлөлтийг бий болго.

ОХИН (8/23-9/22)
Энэ өглөө амар амгалан байж энергээ дахин цэнэглэ. Ажиллаагүй үедээ өөрөө хаана яваагаа эсвэл зөв замаар явж байгаа эсэхээ эргэцүүлэн бод. Сүүлийн хэд хоног санхүүгийн хэцүү асуудлууд таны төлөвлөгөөнд байсан байна. Өөрийн тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслах эсвэл онцгой зүйл хийж өгснөөр зарим нэг сэтгэл хөдлөл гарах ч хүлээн авч буй хүнд тань баяр хөөрийг авчрах болно.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Хэт өндөр сэтгэл хөдлөл нь ойр дотны хүмүүсээсээ түүнийгээ нуух боломжгүй болгоно. Энэ нь үл ойлголцол болон таагүй байдлыг мэдрүүлэх боловч таныг шийдвэр гаргахад хүргэнэ. Энэ өдөр бол асуудлаа шийдэх хамгийн тохиромжтой цаг. Хайр дурлалын асуудалд тань сэтгэл татам зүйлс нэмэгдэх болно. Нээлттэй байж өөрийнхөөсөө илүү бусдын санаа бодлыг сонсохыг хичээ. Хэрэв тэгж чадвал таны ертөнцийг үзэх үзэл тэлэх болно. Ямар нэгэн сургалтанд суралцах тухай бодож байгаа бол хамгийн төгс цаг байна.

ХИЛЭНЦ (10/23-11/21)
Гаргасан амжилт зарим нэгэн хамт ажиллагсдын дургүйг хүргэж далд явуулга ирж магадгүй. Үүнийг хүндээр тусган авах хэрэггүй. Харин ч тэднийг өрөвд. Амжилттай яваа хувь хүнийг үлгэрлэн дуурайх хэрэгтэй. Одоогийн ажил тань ихээхэн хүч шаардах боловч боломжгүй зүйл гэж байдаггүй юм. Аливааг үргэлж тунгаан бодож бай. Нийгмийн хэм хэмжээ санаанд чинь буухгүй. Үр дүнг жижигхэн ч гэсэн олж хараад үнэлээрэй. Тэгснээрээ өөрчлөлтийг өөр дээрээ мэдэрнэ.

НУМ (11/22-12/21)
Том хэмжээний олон нийтийн арга хэмжээнд оролцох нь танд гүн сэтгэгдэл төрүүлнэ. Хэрвээ та энэхүү арга хэмжээний зарим нэг хэсгийг зохион байгуулахаар шийдсэн бол найз нөхдөөсөө зөвлөгөө ав. Өнөөдөр аливаа асуудлын талаар хамтрагч болон хайрттайгаа ярилцахад хамгийн тохиромжтой. Ухаалаг сэтгэл татам бусдын сэтгэлийг ойлгох чадвартай байснаар өөртөө хадгалж байсан зарим нэг зүйлсийн талаар хэлэлцэхэд тохиромжтой. Дэмий хоосон зүйл ярьж бусдыг гомдоохоос болгоомжил.

МАТАР (12/22-1/19)
Зөн билэг, төсөөлөн бодох чадвар тань өснө. Тийм учраас таны бүтээлч урлагийн чиг хандлага тань бас нэмэгдэнэ. Одоо та ямар нэгэн зүйл зохиож, түүнийгээ хэрэгжүүлэхээр төлөвлөнө. Үүнийг онцгой ололт амжилт гэж үзээрэй. Та тэмдэглэх ёстой маш том амжилтанд хүрч та баяр зохион байгуулах болж магадгүй. Нийгмийн үйл ажиллагаанаас гарах сайн үр дүн таныг сэтгэл хангалуун байлгах болно.

ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр холилдсон чиг хандлага давамгайлсан тул бэлэн бай. Гадаад руу аяллаар явахад тань хүндрэл гарч ирж болзошгүй. Татвар хураамж эсвэл аяллын бичиг баримттай холбоотой асуудал байна. Алхаж эсвэл дугуй унах нь эрүүл чийрэг байдалд тань тустай бас эргэн тойрны байдлаа харж ч болно. Дэлгүүр хэсэхдээ ч давхраас давхар руу явган явах нь танд хэрэгтэй дасгал болно. Орой хайрттайгаа хамт байж энэ завгүй долоо хоногийг амар амгалан, тайван дуусга.

ЗАГАС (2/19-3/20)
Амар тайван өөртөө итгэлтэй байдлын төлөө хичээх хэрэгтэй. Чөлөөтэй сэтгэх байдал нь бизнес ажил хэргийн найдвар боломж бололцоог өсгөнө. Шинэ ажил, албан тушаал дэвшилт, цалингийн өсөлт хайж байгаа хүмүүст ашигтай цаг ирнэ. Мэдлэгээ өргөжүүлэх шаардлага таны чадвар авъяасыг суралцах зам руу хөтлөнө. Богино хугацааны курст суух, олон төрлийн сургалтанд суухаа бүү хойшлуул. Чухал бичиг баримт шалгах эсвэл бөглөж байхдаа өнгөцхөн хандахаас зайлсхий.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …