Олны нүдэн дээр үнсэлцсэн гээд хоёр бүсгүйг шоронд хийжээ

unsbus01Бразилд болсон евангиласт сүсэгтнүүдийн уулзалтын үеэр хоёр эмэгтэй олны өмнө үнсэлцснийхээ төлөө шоронд хоригджээ. Номлогч Марко Фелисиано индэр дээрээс үг хэлэх үедээ хоёр бүсгүй үнсэлцэж буйг анзаарч, улмаар тэднийг баривчилж, гавлахыг чанга дуугаар орилон шаардсан байна. “Тэд эндээс заавал гавтай гарах ёстой” гэж номлогч Марко Фелисиано хэлээд хамгаалалтын албаныхан болон цагдаа нарыг дуудсан байна. Тус сүсэгтнүүдийн уулзалтад 70 мянган хүн оролцож байж.

Харин хоёр бүсгүй цагдаа нар тэдэнтэй бүдүүлэг харицсаныг байн байн дурьдаж, хажууд нь өөр хосууд ч үнсэлцэж байтал зөвхөн өөрсдийг нь барилаа гэж дургүйцсэн байна. Гэлээ ч хоёр бүсгүйг баривчлан одсон бөгөөд цаашид хэрхэх нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

Эх сурвалж: New.mn

 

 

Санал болгох мэдээ

Хятадын баруун хязгаар Шинжаан мужид -52.3 хэмд хүрч хүйтэрчээ

Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид 64 жилийн дараа -52.3 хэмд хүрч хүйтэрчээ. Урьд нь …