ХОНЬ (3/21-4/19)
Та өнөөдөр маш гунигтай байх бөгөөд болгоомжгүй зангаасаа болж их ядрах болно. Хүмүүсийн хийх ёстой ажлыг авч хийх хэрэггүй. Мөн бүх хүмүүст таалагдах гэж хичээх хэрэггүй. Та бүхнийг төгс хийх гэж оролддог зангаасаа болж нэлээд их асуудалд өртдөг бололтой. Таны бизнес ашигтай байх хэдий ч энэ бүгдийг ямар нэг эрсдэлд оруулах алхам хийхээс сэрэмжил. Таны сэтгэл хөдлөл маш их байгааг санаж аливааг хийхээсээ өмнө сайтар бод. Ажлаа тараад хүмүүстэй хамт зугаалах нь танд баяр баясгаланг өгөх болно. Хайртай хүнээ гэртээ орой ирдэг гэж шүүмжлэх хэрэггүй.
ҮХЭР (4/20-5/20)
Таны төрөлхийн ажил хэргийн авхаалжийг идэвхжүүлнэ. Бүх зүйлс, үйл явдлыг нарийвчлалтай үнэлэх чадвартай болно. Асуудлыг өөрчлөх аргагүй болохоос нь өмнө урьдчилан цаг тухайд нь шийд. Гэр бүлийнхнийхээ зовлонг хуваалцаж тусалж дэмжих ч гэсэн та хэн нэгнээс хамааралтай байхыг тэвчихгүй.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хамтрагчаасаа тусламж хүсэх нь тийм ч сайхан санаа биш. Яг одоо өөрийн юу хүсч байгааг олж мэдэн сэтгэлээ хөгжөөх ямар нэг зүйл олж хий. Хэрвээ өөрт хэрэгтэй байгаа зүйлээ мэдэж чадвал энэ нь та өөртөө хангалттай тусламж үзүүлж буй хэрэг юм. Цагийн хуваариа шалгаж ямар нэг чухал уулзалт мартсан үгүйгээ шалга. Ойр дотны хүн эсвэл сайн найздаа машин барих тоног төхөөрөмж ажлуулах зэргийг зааж өгч байгаа бол хичнээн уур хүрэм зүйл гарлаа ч тайван байж, харилцаагаа хадгалж үлдэхийг хичээгээрэй.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Ажилдаа дадсан хүмүүс өөрийн авьяас чадвараа нээн илрүүлж тэр ч байтугай хамаг ажиллагсдадаа онцгой оюун ухаанаараа гайхуулна. Ажил дээрээ амжилтад хүрэхийн тулд нэр төртэй хүмүүсийг холбоотноо болго. Хамт олныхоо дунд идэвхитэй ажилласнаар мэргэжлийн ур чадварын оргилд хүрч чадна.
АРСЛАН (7/23-8/22)
Бодлогоширсон өдөр. Энэ үе танд өөрийн дотоод бололцоогоо гаргах, өдөр тутмын бодит байдалд өөрийн сүнслэг эрч хүчээ гаргаж эхлэх болсныг сануулах болно. Бүх зүйлээс холдох гэсэн хүсэл тань гэртээ тухтай байх гэсэн хүсэлтэй тань зөрчилдөж мэдэх юм. Хуучны зүйлээс шинэ зүйлсийг олж харах гээд хичээ. Та хуучны зүйлс ямар их сонирхлыг тань татаж байгааг мэдэх болно. Эсвэл удаан хугацааны харилцаа тань шинээр цэцэглэнэ.
ОХИН (8/23-9/22)
Өчигдөрхөн та хайртай хүнтэйгээ хайрын сайхан үг солилцон баяр хөөртэй байсан бол харин өнөөдөр магадгүй мөнгөнөөс болж биенээ буруушаан аман дотроо үглэсэн ууртай хүн болж магад. Энэ нь танд баяр хөөрийг авчрахгүй. Та яг л кинонд тоглож байгаа өөдгүй жүжигчин шиг л байна. Хэрвээ та өөрийгөө зэмлэх гэж байгаа бол энэ нь танд өөрийн үйл хөдлөлөөрөө тодорхой түвшинд хүрэх мөн орлого зарлагандаа анхаарлаа хандуулах хэрэгтэйг сануулж өгнө. Нийгэмтэй холбоотой асуудлууд хэцүү ядаргаатай байх тул бултахад гэмгүй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өөрийгөө илэрхийлэх бүтээлч байдал санхүүгийн ашиг зэрэг нь өндөр байна. Мөн хайр дурлал туйлын таатай байна. Бизнесийн аялал хийх зэрэг нь бүтээмжийг бий болгож ашиг авчирна. Од эрхэсээс танд мөрөөдөмтгий байдал ирэх учраас өөрийн төрөлхийн заяасан уран зөгнөлөө дураар нь тавихад гэмгүй. Таны уран сэтгэмж урам зоригийг магтах болно. Харин бодит байдал энэ төсөөллийг тань шоу бизнес нийгмийг сэнхрүүлж гэгээрүүлэхэд ашиглаж болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Бодол санааг тань тогтворгүй болно. Одоо ердийнхөөсөө илүү зөн билэг сайтай байна. Энэ үед санхүүгээ төлөвлөж зохиоход тохирно. Судалгаа шинжилгээний ажил ч бүтэмжтэй байна. Сэтгэл санааны болон хувийн асуудлаа зүй зохистой логикоор авч үзвэл илүү хялбар болно. Тэр болгон ил гаргадаггүй сэдвээрээ ярилцахад тохиромжтой өдөр.
НУМ (11/22-12/21)
Албан тушаалтантай болгоомжтой харьц. Нөхцөл байдал бодож байгаа шиг чинь тийм ч амархан биш байх болно. Урьдчилан сайн судалсны дараа л ажилд орох өргөдөл намтараа бичих хэрэгтэй. Харилцаа жирийн үеийнхээс илүү нам гүм болсон гэдэг нь батлагдсан үед бусадтай зөвлөлдөх нь ашигтай. Та харагдаж байгаа шигээ нөхцөл байдлыг зөв тодорхойлж дасан зохицох чадвартай байна. Өнөөдөр орой сайн мэдээ сонсоно.
МАТАР (12/22-1/19)
Хайртай учирсан хүн үүрэг амлалт болон бие даасан байдлыг хайртай хүнийхээ төлөө мөн өөрийнхөө эрх чөлөөг хэвээр үлдээх гэсэн заагт хэрэгжүүлэхээр чармайна. Найз нөхөд тань зөвлөгөө өгнө. Гэхдээ та үүнд өөрөө л анхаарал тавих ёстой. Долоо хоногийн сүүл хүртэл мөнгө нөхөрлөл хоёр тийм ч сайн зохицохгүй. Хэрвээ та хамтрагч нөхөртөө зээлдүүлсэн мөнгөө авна гэж найдаж байгаа бол магадгүй та сэтгэлээр унах байх.
ХУМХ (1/20-2/18)
Таны өөртөө итгэх итгэл сэргэнэ. Нууц хууль бус үйл ажиллагаанд оролцохгүйг хичээ. Хүүхэд насны зарим нэг таагүй дурсамж таныг зовоодог бол одооноос үүнийгээ эмчилж, сэтгэл хөдлөлөө удирдаж сурахыг хичээх хэрэгтэй. Шинэ санаа, төслүүд биеллээ олж эхлэх бөгөөд энэ бүгдийг дуусгахын тулд та хамаг эрч хүчээ зарцуулах болно. Бясалгал хийж мөргөл үйлдсэнээр таны оюун санаа ариусч зөн билэг хурц болох болно.
ЗАГАС (2/19-3/20)
Өнөөдөр ямар нэгэн чухал шийдвэр гаргах эсвэл өөрт ахадсан үүрэг хариуцлага үүрэхээс зайлсхий. Ингэх цаг нь болоогүй байгааг од эрхэс сануулж байна. Таны туршлагыг баяжуулах цоо шинэ үнэнийг танин мэдэх боломж олдож магадгүй. Аялах, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх зэрэгт ээлтэй. Сайшаал магтаал хүртэхийн тулд ажлын газрын тань хүн ихээхэн зардал гаргаж таныг хойш татаж болох юм. Хөрштэйгөө маргалдахаас зайлсхий.