Өнөөдөр аргын тооллын 2018 оны зургаадугаар сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Зуны дунд шар морь сарын 10. Санчир гараг. Салхины эх одтой, гурван хөх мэнгэтэй, улаан нохой өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Мод
Өдрийн наран 4 цаг 57 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч сайжирна хэмээжээ.