Өө сэвээ дарж сайхан болохыг хүссэн олон эмэгтэйчүүд гоо сайхны мэс засалд орвол бүх зүйл өөрчлөгдөж өөрийгөө төгс сайхан болно гэж боддог. Гэтэл гоо сайхны мэс засал амжилтгүй болсон тохиолдол олон байдаг. Одод хүртэл мэс заслын дараа засаршгүй муухай болох нь бий. Харин саятны эхнэр байсан Жоселин Вильденштейн сайхан болохоор мэс засал хийлгээд, муур шиг харагдах болжээ. Өдгөө 73 настай энэ эмэгтэй нийтдээ дөрвөн сая ам.доллар орчим үнэтэй гоо сайхны мэс засал хийлгэсэн гэнэ.
Энэ бүгд эхлээд өөрөөс нь болсон аж. Олон жилийн өмнө Жоселин Вильденштейн өөрийнхөө нүдийг муурны нүдтэй төстэй харагдуулах мэс засал хийлгэхийг хүссэн нь нөхөр нь мууранд их хайртай байснаас үүджээ. Дараа нь олон удаа мэс засал хийлгэж, ботокс тариулснаас эмэгтэйн нүүр яах ч аргагүй болсон байна. Үүний дараа хөрөнгөтэй нөхөр нь түүнээс салсан байна. Хэдий хөрөнгөтэй нөхөртөө хаягдсан ч Жоселин залуухан найз залуутай болж чадсан гэнэ.