Долдугаар сарын өрнийн зурхай

Хонь

Хонинуудын хайр дурлалыг ивээх гаргиуд бүгд идэвхтэй хөдөлгөөнд оршиж буй учир тэдэнд энэ сард уйтгарлах боломж олдохгүй л болов уу. Сарын эхний арав хоногт хайрттайгаа, уулзаж байгаа хүнтэйгээ буруу ойлголцох, маргалдах асуудал гарч магадгүй. Хостой, гэрлэсэн эсэх нь хамаагүйгээр хонинууд санаатай, санаандгүй бусдад сээтэн хаяж, илүү анхаарал тавьснаар дэргэдэх хүнээ гомдоох бололтой. Тиймээс харилцаандаа томоохон асуудал авчрахгүйн тулд энэ сард биеэ барьж, үйлдлээ цэгнээрэй. Ангараг гаргийн нөлөөгөөр найз нөхөд, нийгмийн амьдралдаа Хонинууд идэвхтэй байх бөгөөд мөн л хайр дурлал, нөхөрлөл хоёрыг андуурахуйц үйлдэл гаргахаас болгоомжлоорой хэмээн од эрхэс зөвлөж байна. Сарын дундаас эхлэн хайр дурлалын Сугар гараг Хонинуудад хүчтэй нөлөөлж эхлэх агаад хүсээгүй хүн чинь ч чамд татагдаж, адал явдалтай өдөр хоногуудыг өнгөрүүлэх бололтой. Ажлын газрын романс үүсэх магадлал өндөр. Харин гэрлэсэн Хонинууд хайртынхаа мэдрэмж, сэтгэлд анхаарал хандуулж, өөрийгөө түүний оронд тавьж, ойлгохыг хичээгээрэй. Харин сарын сүүлээр Хонинуудын хувьд харилцаагаа бат бөх, удаан настай байлгахыг хичээх бөгөөд илүү анхаарал хандуулна. Мөнгө, санхүүтэй холбоотой олон зүйл энэ сард болж өрнөх бөгөөд Хонинууд зугаа цэнгэл, үрэлгэн зандаа анхаарахгүй бол түр хугацааны санхүүгийн асуудалд орж мэднэ. Энэ сард уйтгарлаж, ганцаардах тохиолдлууд гарах бөгөөд үүнтэй холбоотойгоор ухамсаргүйгээр мөнгө үрэх магадлалтай. Тиймээс хэчнээн уйтгартай, гармаар байсан ч хийх ёстой ажлаа хийж, өөрийгөө хязгаарлаарай хэмээн од эрхэс зөвлөж байна. Мөн орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаарвал зохилтой. Бархасбадь гаргийн нөлөөгөөр сарын дундаас санхүүгийн байдал сайжирч нэмэгдэнэ. Зарим орлогын эх үүсвэр нээгдэж, хөрөнгө оруулалтын ашиг нэмэгдэх бололтой. Гэхдээ зарж үрэх тал дээр маш болгоомжтой бодолтой байх хэрэгтэйг од эрхэс сануулсаар байгааг мартаж болохгүй. Санчир болон Далайн ван гаргиудын буцах хөдөлгөөний улмаас ажлын талбарт хатуу дэг журам, шаардлага өндөр байх бололтой. Үүгээс бусдаар ахлах албан тушаалтнуудтайгаа хэл амаа ололцох, харилцагчидтай харилцах тал дээр Хонинууд сайн байна. Сарын сүүлээр Буд гараг буцах хөдөлгөөнд орсноор ажлын байрны уур амьсгал хүйтэрч эхэлнэ. Энэ үед Хонинууд өөрсдийн нөхөрсөг, манлайлагч, хөгжилтэй чанарыг харуулж, идэвхтэй байгаарай. Сарын дунд хүртэл Хонинууд сэтгэл санааны хувьд савалгаатай, дээш доош үсчсэн өдрүүд байх бололтой. Энэ үед өөрийгөө сайтар сонсож, удирдаж сурахад анхаарвал тустай. Энэ сард нойргүй хонох шөнүүдээ багасгаж, ядарч сульдахгүй байх тал дээр анхаарч, эрүүл амьдралын хэв маягтай болоорой. Эцэст нь тэвчээртэй байж, үерхэл, хайр сэтгэлийн тал дээр өөрийгөө голж, гутрах хэрэггүй шүү. Мөн хэт их цагийг зугаа цэнгэлд зарцуулахаас татгалзаарай хэмээн од эрхэс зөвлөж байна.

Үхэр

Үхрийн ордныхны хувьд эгзэгтэй үе ирж байна. Өөрөөр хэлбэл хувийн амьдрал, зорилгоо нэг тийш шийдэж, уулзаж байгаа хүнээ дэргэдээ байлгасаар байх эсэхээ шийдэх үе юм. Сарын эхний арав хоногт Үхрүүд нөхөр/эхнэр, хайрт, уулзаж байгаа хүнтэйгээ зөрчил, маргаантай байх бөгөөд хамтын болон хувийн амьдрал, секс гээд олон талбарт зөрчилдөх бололтой. Хамтдаа байхаар шийдсэн ч бухимдал, сэтгэл зовнилоор дүүрэн байж магадгүй. Тиймээс шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Мөн хэнд юу хэлж байгаагаа сайтар бодож, болгоомжтой байхгүй бол хайртай хүнээ гомдоож мэднэ шүү. Сарын дундаас эхлэн нөхцөл байдал дээрдэж, тодорхой болж эхэлнэ. Үхрийнхний хайр дурлалын амьдралыг зохицуулагч Сугар гараг зөв байрлалд шилжсэнтэй энэ холбоотой юм. Үхрүүдийн зарим нь буруу харилцаагаа тасалж, зарим нь шинэ харилцаа эхлүүлнэ. 2018 оны 7 сарын турш мөнгө санхүү Үхрүүдийн хувьд эмзэг сэдэв байх бололтой. Материаллаг хэрэгцээгээ хангахын тулд Үхрүүд хувийн болон хувьсгалын зарим зүйлсээ золиослох хэрэг гарч магадгүй. Мөнгө, санхүүгийн хэрэгцээнээс шалтгаалан сарын дундаас эхлэн дэргэдээ байгаа хүмүүсийг дарамталж магадгүй. Харин од эрхэс Үхрүүдийг зөвхөн өөрийн нөөц бололцоо, авьяас чадвартаа анхаарч, бусдын юманд нүд унагахгүй байхыг зөвлөж байна. Мөнгөнөөс болж дотнын хүмүүстэйгээ харилцах харилцаагаа сэвтүүлж болохгүй шүү. Сарын сүүлээр Бархасбадь гарагийн нөлөөгөөр зээл эсвэл бараа таваараар мөнгө босгоно. Мөн хөрөнгө оруулалт олох ч магадлалтай. Сарын сүүлээр Буд гараг буцах хөдөлгөөнд орох ба энэ үед гэр орон, гэр бүлдээ гаргах зардалдаа анхааралтай байгаарай. Хэрвээ чи үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бизнес, зарлага сэдсэн бол түүнийгээ хойшлуулахад гэмгүй. Ангараг гарагийн буцах хөдөлгөөний улмаас ажил, бүтээмж удааширч, илүү их хичээл зүтгэл шаардана. Харин Сугар гарагийн нөлөөгөөр сарын дундуур Үхрүүд өөрийн авьяас чадвар, нөөц бололцоогоороо бахархах үйл явдал тохионо. Сарын сүүлээр ажил мэргэжлийн холбогдолтой томоохон шийдвэрийг Үхрүүд гаргах болно. Сарын эхэн хагаст бие болоод сэтгэл санаа эрч хүч, урам зоригтой байх бөгөөд тэр ч бүү хэл одоогийн болон хууч өвчнөө эдгээх зөв аргаа олох бололтой. 7 сарын турш чиний хамгийн дайсан бол чиний айдас, уур бухимдал байх бөгөөд энэ нь шийдвэр гаргалтыг чинь удаашруулж, харанхуйлах болно. Тиймээс өөдрөг байх хэрэгтэй шүү. Учир нь тун удахгүй нөхцөл байдал дээрдэж, сайжирна. Эцэст нь хайр сэтгэлийн асуудалд шийдвэр гаргах гэж хэт яарах хэрэггүй. Сарын сүүлээр хувийн амьдралаа эрүүл саруул ухаанаар эргэцүүлэх болно.

Ихэр

Энэ сарын эхний арав хоногт Ихрүүд хайр сэтгэлийн амьдралаасаа шалтгаалж ердийнхөөсөө илүү зөрчил, маргаантай байх бололтой. Хайртай хүн чинь чамайг дэмжиж, дэргэд чинь байх гэлээ ч чамд хэн ч юу ч таалагдахгүй болов уу. Сарын дунд хэсгээс уур амьсгал сайжирч, гэгээлэг болж эхэлнэ. Гэрлэсэн, хостой, салсан байсан ч Сугар болон Санчир гаргиудын нөлөөгөөр хүсэл тачаал, сексийн тоглоомонд татагдаж, өөрийгөө нээлттэй байлгана. Хэн нэгэнд сэтгэлээ нээх, болзоонд урих гэх мэт алхам хийхэд ээлтэй хэдий ч хэр их зардал гаргаж байгаадаа анхааралтай байгаарай. Учир нь ашиг хонжоо харсан хүнд татагдсан байж магадгүй шүү. Гэрлэсэн Ихрүүд хайртдаа илүү их анхаарал хандуулж, гэр бүлдээ цаг зав зарцуулж, хамтын төсөвтөө анхаарал хандуулаарай. Ихрүүдийн мөнгө санхүү Нарны нөлөөгөөр энэ сарын сүүл хүртэл маш сайн байх нь. Гэхдээ бүхий л зам дардан байхгүй гэдгийг санаарай. Ихрүүдийн хувьд энэ сард санхүү мөнгийг хамгийн чухалд тавина. Хуучны, өмнөх санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудад санаа тавихад ээлтэй. Мөн өөрийн хувь хүний нөөц бололцоо, авьяас чадвартаа үнэлэлт дүгнэлт өгч, түүнийгээ бусдад таниулахад анхаарах бололтой. Ихрүүдийн амжилт, карьерийг ивээгч Ангараг гараг буцах хөдөлгөөнд орчихсон хэдий ч Бархасбадь гарагийн нөлөөгөөр хийж буй ажлын явц бүтээмж хурдасна. Уур бухимдал, стресс бага байх бөгөөд нөхцөл байдлыг илүү прагматик, өөдрөг өнцгөөс харж ажиллана. Сарын сүүлийн 4 хоногт ажлынхаа хамтрагчтай зөрчилдөж магадгүй учраас хэтэрхий өөрийнхөөрөө зүтгэж, зөрүүд байх хэрэггүйг зөвлөж байна. Аялал, жуулчлалын үеэр болгоомжтой байхыг сануулж байна. Үгүй бол санаандгүй осол, гэмтэлд өртөх магадлал өндөр байна. Мөн эрүүл мэндийн асуудал гарвал хойшлуулалгүй эмнэлэгт очоорой. Эцэст нь сарын турш хариуцлагатай, бодит сэтгэлгээтэй байвал илүү ихийг олж авна хэмээн сануулж байна.

Мэлхий
Сарын сүүлийг хүртэл Санчир болон Дэлхийн ван гарагийн буцах хөдөлгөөний нөлөөгөөр хайр сэтгэлийн амьдрал чинь төдийлөн гэрэл гэгээтэй байхгүй бололтой. Хосууд хоорондоо зөрчилдөж, ойлголцоход хүндрэлтэй байна. Харин сайн мэдээ гэвэл Бархасбадь гарагийн нөлөөгөөр ганц бие Мэлхийнүүдэд таатай цаг хугацааг бэлэглэх нь ээ. Ялангуяа тогтвортой харилцаа тогтоохыг хүсэж байгаа Мэлхийнүүдэд сайхан боломжууд гарч ирнэ. Гэр бүл, хосын харилцаандаа шинэчлэлт өөрчлөлт хийхээр хичээж буй Мэлхийнүүдэд ч ээлтэй. Гэр орон, өдөр тутмын амьдралын асуудлууд Мэлхийнүүдэд хэцүү санагдахгүй бөгөөд хурууныхаа үзүүрээр бүгдийг шийдээд явах бололтой. Харин гэр бүлээ цуцлах гэж байгаа Мэлхийнүүд хэт хүлцэнгүй байх хэрэггүйг од эрхэс сануулж байна. Нөхцөл байдлыг бодитоор харж, өөрт хэрэгтэй шийдвэрүүдийг гаргуулах хэрэгтэй. Харин Ангараг гарагийн буцах хөдөлгөөний улмаас Мэлхийнүүдийн хүсэл тачаал хүчтэй оргилж, сонирхолтой, хачин зүйлс туршиж үзэхийг хүсэх бололтой. Бархасбадь гарагийн нөлөөгөөр энэ сард Мэлхийнүүдийн ажил хэрэг бүтэмжтэй байна. Өөрийн хобби, сонирхлоо бизнес болговол амжилттай. Санчир гарагийн буцах хөдөлгөөний нөлөөгөөр хамтын ажиллагаа, түншийн харилцаа сайн байх бололтой. Хэдий өөрийнхөө авьяас, нөөц бололцоог үнэлэх хэрэгтэй ч зөвхөн өөрийн чадалд найдаж болохгүй гэдгийг сайтар ухаарах цаг хугацаа болж өнгөрнө. Хамтран ажиллагч, хамтрагчдын дундах багахан зөрчил, маргаан нэг тийш болж, бие биенээ ойлгож, хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ. Ажил хайж байгаа Мэлхийнүүд азтай байж, яг хүсэж байсан нь биш байж болох ч дажгүй ажлын байранд томилогдоно. Мөнгө санхүү зөрчил, маргааны эх үүсвэр болох нь амархан байх учраас дэргэдэх хүмүүстэйгээ санхүүгийн үл ойлголцол гаргахгүй байхыг сануулж байна. Сарын сүүлээр хайртай дотнын хүнээсээ санхүүгийн туслалцаа авна. Ойр тойрныхон чинь чамайг мөнгөний тал дээр амин хувиа хичээсэн, авахаа л мэддэг гэх мэтээр муу үг дуулгаж магадгүй. Үүнийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлэлгүй өөрийнхөө байгаа байдалд бодитоор үнэлгээ өгч, шийдвэр гаргах хэрэгтэй шүү. Их хэмжээний зарлага, хөрөнгө оруулалтыг аль болох хойшлуулбал сайн. Энэ сарын турш Мэлхийнүүд ядрангуй, эрч хүч султай, мөнгөний асуудлаас болоод сэтгэлийн хямралтай байж магадгүй. Гэр бүл, хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрүүлж, аялалд явбал сэтгэл санаа чинь дээрдэж, эрч хүчээр сэлбэгдэнэ. Биеийн эрүүл мэндийн бүтэн үзлэгт орвол ээлтэй. Эцэст нь хийж чадах эсэхдээ эргэлзэж байгаа бол бусдад бүү амлалт өгөөрэй. Мөн өөрийгөө санхүүгийн асуудалд оруулах шийдвэр, ер нь санхүүтэй холбоотой томоохон шийдвэрийг энэ сард гаргах хэрэггүй гэдгийг од эрхэс сануулж байна.

Арслан

Ангараг гарагийн буцах хөдөлгөөний улмаас Арслангуудын хосын харилцаа зөрчил, маргаантай байх бололтой. Харилцаагаа хэвийн байлгахын тулд Арслангууд аль болох уян хатан байх хэрэгтэй. Гэр бүл, хосын харилцааны чинь хамгийн том дайсан бол чиний эго байж магадгүй. Тиймээс хамтын шийдвэрт хүрч, асуудлаа хамтдаа шийдвэрлэхэд анхаарлаа хандуулаарай. Энэ хугацаанд хостой, гэр бүлтэй Арслангууд харилцаандаа тустай санаачлага гаргаж, анхаарлаа хандуулах хэрэгтэй шүү. Харин ганц биечүүд тогтвортой харилцаа тогтоох, гэрлэх гэх мэт шийдвэр гаргахад таагүй. Хуучин харилцаагаа сэргээх, хилийн чанадад байгаа хэн нэгэнтэй харилцаагаа сэргээх магадлал өндөр байна. Хэрвээ чи энэхүү харилцааг хүсэж байгаа бол бүх зүйл чамд ашигтайгаар шийдэгдэнэ гэдгийг хэлье. Бархасбадь гарагийн нөлөөгөөр сарын сүүлээс эхлэн Арслангууд хүч чадлаа эргэн атгаж, өөрийн болгоно. Гэвч хайрт чинь чамайг хүндлэхгүй, дэмжихгүй байгаа мэт мэдрэмж төрж магадгүй шүү. Мөнгөтэй холбоотой асуудлууд энэ сард Арслангуудын хувьд №1 –т тавигдана. Ажлын талбар дээр Арслангууд ердийнхөөсөө түрэмгий, уур бухимдалтай байж магадгүй. Тиймээс сэтгэл хөдлөлөө дарж, өөрийгөө сайтар удирдахыг од эрхэс сануулж байна. Үгүй бол ашигтай хамтын ажиллагаагаа уур бухимдлаасаа болж үгүй хийж мэднэ. Сарын дундаас эхлэн Сугар гарагийн нөлөөгөөр санхүүгийн байдал чинь ээдрээтэй, төвөгтэй болж эхэлнэ. Ажил бүтэх гэж байгаад саад гарч ирэх гэх мэт асуудлууд чамайг бухимдуулах бололтой. Харин энэ сард ажил мэргэжил, хамтын ажиллагаатай холбоотой гарах өөрчлөлтүүдэд нээлттэй байгаарай. Учир нь чамайг сайн зүйлд хөтөлж, үр дүнгүй хамтын ажиллагаа, сэтгэл ханамжгүй ажил гэх мэт зүйлсээс салгана. Үүнтэй холбоотой Арслангууд өөрийн гэсэн бизнесийг эхлүүлж, илүү чөлөөтэй ажиллах боломж бололцоо хайх бололтой. Энэ сард хэт үрэлгэн байж болохгүй мөн түргэн уураа дарж, бусдад хүлээцтэй хандахдаа анхаараарай. Санчир гарагийн буцах хөдөлгөөний улмаас Арслангууд бие, сэтгэлээрээ ядарч, сульдан уур бухимдалтай байх бололтой. Ялангуяа ажилдаа сэтгэл ханамжгүй байх байдал давамгайлна. Үүнээс гадна өмнө нь зориглохоос айж эмээж ирсэн зүйлтэйгээ нүүр тулна. Эцэст нь хайр сэтгэл болон ажлын харилцаандаа тэвчээртэй, хүлээцтэй байх уриаг сарын турш хэрэгжүүлээрэй. Бусдыг захиран, тушаах хүслээсээ чи юуг ч олж долоохгүй шүү.

Охин

Сарын эхний арав хоногт гэр бүл, хостой Охиныхон бодлогогүй үг, үйлдлээсээ болж хайртай хүнээ гомдоох бололтой. Гэвч үүнийг буцаах боломжгүй болсныг чи сүүлд нь ойлгоно. Үүнийг засаж залруулах ганц арга нь өөрийн хандлагаа өөрчлөх юм. Санчир болон Дэлхийн ван гарагийн нөлөөгөөр хайр сэтгэлийн харилцаандаа илүү хариуцлагатай, бодолтой байх хэрэгтэй болно. Хэн нэгний зүрх сэтгэлийг эзэмдэхээр хичээж байгаа бол тийм ч амар хялбар байхгүй бололтой. Харин ганц биечүүд алсын зайны эсвэл өөр хэл соёлтой хүнтэй хайр сэтгэлийн романс үүсгэх магадлалтай. Гэр бүлтэй, ганц бие аль нь ч бай Охины ордныхон хуучин харилцаанууддаа дүгнэлт хийж, одоодоо шинэчлэл, санаачлага гаргах нь ирээдүйд нэг алдаагаа ахин давтахгүй байхад чинь тусална гэдгийг санаарай. Ангараг гарагийн буцах хөдөлгөөний улмаас Охины ордныхон өөрөөсөө гаргаж буй хичээл зүтгэлтэйгээ тэнцэх хэмжээний үр дүн авч чадахгүй байгаа мэт санагдана. Өөрөөр хэлбэл дутуу үнэлэгдээд байгаа мэт санагдах бололтой. Аливаа зүйлээс хүлээх үр дүнгээ багасгаж, өөрийгөө удирдаж сурахад энэ нь тусална. Бархасбадь гарагийн нөлөөгөөр ойр дотнын хүнээсээ тусламж авч, ашигтай түншийн харилцаа эхлүүлснээр өөрийн авьяас чадварт илүү итгэлтэй болох бололтой. Ажлын хамтрагч, дээд доод албан тушаалтнуудтайгаа харилцахдаа тайван, хүлээцтэй байгаарай. Сарын дундаас эхлэн Сугар гарагийн нөлөөгөөр санхүүгийн байдал чинь чиний хичээл зүтгэлээс шалтгаалах бөгөөд орлого нэмэгдэж эхлэх нь тодорхой байна. Охины ордныхон өөрийгөө удирдаж авч явахдаа гаргууд ч энэ сард бусдаас бага ч гэсэн шалтгаалж сурах хэрэгтэй бололтой. Мөн ажилтай холбоотой зорилго чиглэлээ өөрчилж, ашиггүй төслөө зогсооно. Ангараг гарагийн буцах хөдөлгөөний улмаас Охиныхон эрүүл мэнддээ сайтар анхаарах хэрэгтэй бололтой. Стрес, сэтгэл зүйн асуудлууд хоол боловсруулах системд муугаар нөлөөлж магадгүй учраас идэж уухдаа анхааралтай байгаарай. Амин дэм, бадууд авч хэрэглэвэл сайн. Мөн гэнэтийн осолд орох магадлал өндөр учраас болгоомжлоорой. Эцэст нь түргэн уур, бухимдлаас өөрийгөө ангижруулж, тайван хүлээцтэй байгаарай. Материаллаг зүйлстэй холбоотой аливаа зүйлийг хэлэхээсээ өмнө ахин нэг бодож үзээрэй хэмээн од эрхэс сануулж байна.

Жинлүүр

Ангараг гараг буцах хөдөлгөөнд орсноор энэ сард Жинлүүрийн ордныхны хайр дурлалын харилцаа одоо цагийн төлөв байдалд шилжих нь. Чи харилцагчдаа хатуу үг хэлснээр байдлыг илүү хүндрүүлж магадгүй учир ямар нэг маргаан үүсэхэд сэтгэл хөдлөлөө барьж, үг үйлдлээ хянахыг сануулж байна. Хамтрагчаа үл тоон хэт их мөнгөний талаар ярих, эсвэл хэт их өөр зүйлийн талаар ярьж өөр зүйлд анхаарлаа хандуулах нь чамаас залхахад хүргэж болзошгүй. Энэ сард чиний эрч хүч нэлээн барагдаж магадгүй учраас сайн сайхан зүйлсийг эрж хайх, зугаатай сэтгэлд таатай зүйлсийг хийх, өөрсдөдөө амралт өгөхийг эрмэлзэх хэрэгтэй. Сарын 10-ны үеэр нэлээдгүй гарз хохирол, хүчтэй маргаан гарч магадгүй учир дотно ярилцахыг эрмэлзэж, итгэлцлийг бий болгохыг хичээснээр үүсэх асуудлаас өөрийгөө бас хамтрагчаа хамгаалж чадна. Бүх зүйлд уучлал хамгийн чухал гэдгийг санаарай. Харин ганц бие Жинлүүрийнхний хувьд энэ сар ээлгүй байх нь ээ. Албан ёсны харилцаа эхлүүлэх, сүй тавих, гэрлэхэд тийм ч таатай сар биш болохыг од эрхэс сануулж байна. Харин ганц биечүүл сарын сүүл буюу 27-ны үеэр өөрийн онцгой харилцаа, романтик үйл явдлыг эхлүүлж магадгүй. Ажил хэргийн тал дээр энэ сард нэлээдгүй амжилттай байх ба мэргэжлийн нэр хүнд өсөж, урт хугацааны төслүүд дээр ажиллаж эхлэх нь. Нөлөө бүхий баг хамт олон, томоохон компанит ажилд гар бие оролцох боломж гарах хэдий ч анхаарал болгоомжтой, хянуур байхыг сануулж байна. Бага зэргийн зөрчил маргаан үүссэн ч тэвчээртэй, хүлээцтэй хандаж, эхэлсэн зүйлээ дуусгаж ард нь гарах хэрэгтэй. Харин ажилдаа улайрч гэр бүл, ойр дотнынхондоо хэт анхаарал хандуулахгүй байх нь тийм ч хүсэмгүй үр дүнг авчирч магадгүй учраас хайртай, дотнын хүмүүстээ анхаарал хандуулах хэрэгтэй. Сарын 13-аас карьерт чинь шийдвэрлэх, чухал мөч ирж магадгүй. Энэ нь сайн муу аль ч байж болзошгүй. Цалин урамшуулал шагнал авах, тэр бүү хэл дээд албан тушаалын хүнтэйгээ нэг сайн зөрөлдөх гээд хурцадмал, шийдвэрлэх юу ч тохиож болзошгүй. Аль нь ч байсан чамайг томоохон зорилгоо шинээр харах, өөрчлөх цаг иржээ гэдгийг сануулсан том үйл явдал байж магадгүй. Мөнгө санхүү сайн байх хэдий ч гэр бүл, аав ээжээсээ хамааралгүйгээр санхүүгийн хувьд бие даасан байх хэрэгтэй. Энэ сард эрүүл мэндийн хувьд сайн байх нь. Шаардлагатай гэвэл эрүүл мэндийнхээ төлөө их зарлага гаргасан ч чи алзахгүй. Сарын 10-аас хууч, архаг өвчин сэдэрч магадгүй. Сэтгэлээ амар тайван байлгаж, оюун санаагаа таагүй зүйлсээс чөлөөлөхийг хичээгээрэй. Мөн хайр дурлал, ажил карьер, хувийн амьдралтай холбоотой чухал шийдвэрүүд дээр найз нөхдийнхөө үгийг биш өөрийнхөө л шийдвэрийг дагах хэрэгтэйг сануулж байна.

Хилэнц

Энэ сар хувьд романтик, мөрөөдсөн шиг нь сар байх хэдий ч хосын тань хувьд энэ бүхнийг давж өнгөрүүлэх хэцүүхэн байж болзошгүй. Сарын эхний арав хоногт бүх зүйлс хэвийн өмнөх шигээ л байх болов уу. Эцэг эх чинь хувийн амьдралд хэт оролцож, эсвэл хайртад чинь сэтгэл дундуур байж магадгүй. Зарим нэг өмч, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үл ойлголцол, асуудал гарч болзошгүй. Энэ бүх зүйлд хос чинь хэр уужим, хэр уян хатан хандаж байгааг ажиглах хэрэгтэй. Сарын 10-наас Хилэнцийнхний бүлгийн хамтын ажиллагаа болон найз нөхдийн харилцаа, ирээдүйн төлөвлөгөө зэрэгт сайнаар нөлөөлж эхэлнэ. Мөн хайр дурлал, гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой асуудлууд сайнаар шийдэгдэх ба, энэ үед өөрийгөө нээж, бусадтайгаа илүү дотно байж, хайртдаа чухал сонголт хийх эрх чөлөө өгч, өөрсдийн ирээдүйгээ маш чухал хийгээд бодитойгоор төлөвлөдөг гэдгээ харуулаарай. Энэ нь хоорондын харилцаагаа авч үлдэхэд чухал нэмэртэй байх болно. Хайртыгаа өөрийн чинь хараа хяналтаас холдож, гадуур гарч байхыг зөвшөөрөх нь түүнийг баярлуулна. Өмнө нь хайр дурлалынхаа асуудалд яаруу сандруу, болчимгүй хандаж байсан бол энэ бүхэн цэгцэрч, бусдад ил болж, нэр хүндийг чинь ч өсгөх болно. Сарын 26наас хосуудын хоёр биедээ итгэх итгэлцэл алдагдах төлөвтэй байна. Энэ нь зарим хосуудад салалтыг ч авчирч болзошгүй од эрхэс сануулж байна. 7 сарын турш ажил мэргэжлийн хувьд маш сайн байх төлөвтэй байна. Тушаал дэвших магадгүй ч зарим тохиолдолд дээд удирдлагуудтайгаа болон бизнесийн хамтрагчидтайгаа учраа ололцоход хэцүүхэн байх нь. Энэ үеэр ажил мэргэжлийн шинэ салбар олж жижиг сажиг зүйлстэй зууралдалгүй, урт хугацааны ажил эхлүүлэхэд таатай. Гэвч өөрийн сурсан мэргэжлээс нэг их холдохгүй байвал зохистой. Чиний хичээл зүтгэл ямар чухал зүйл болохыг өөрөө эхлээд ойлгох нь чухал. Учир нь зарим тохиолдолд хичээл зүтгэл санасан шиг үр дүн авчрахгүй байх боломжтой. Сарын 10-аас ажлын амжилт нэмэгдэх бөгөөд сүүлийн 20 хоног ашиг орлого сайн байна. Тиймээс өөрийгөө удирдаж ажил мэргэжлийн хувьд болгоомжтой бас уян хатан байхыг хичээгээрэй. Нарны нөлөөгөөр аливааг хэтрүүлж дүгнэх хандлагатай байна. Үүнээс болж тушаал дэвих боломжуудаа алдаж магадгүй тул урт хугацааны стратегиа дагаж аливаад хөнгөн хандахыг хичээгээрэй. Гэр бүл болон ажил төрөлтэй холбоотой асуудлаас болж стресс нэмэгдэх нь. Хоол боловсруулалт муудаж, ходоодны хүчил нэмэгдэх магадлалтай тул хөнгөн дэглэм барих нь зүйтэй. Хууч өвчин сэдэрч, бие тавгүйтэж болзошгүйг сануулж байна.

Нум

Хайр дурлалын хувьд аливаа зүйлс амархан байхгүй нь. Сарын эхний хагаст хайр дурлал түгшүүртэй байж магадгүй, тиймээс энэ нь хайрттайгаа хамтдаа төлөвлөж, нэг чигт харж амьдрахад улам хэцүү болж ирнэ. Ганц бие Нумынхны хувьд өөрийн зүрх сэтгэлийг ялан дийлэх гэсэн хэцүү мөч тохиох нь. Хичээл зүтгэл чинь талаар болсон байсан ч босч ирээд дахин хүчирхэгээр тэмцэх хэрэгтэй. Хэрэв ямар нэг албан биш харилцаатай бол сэтгэлээ илчлэхэд тохиромжтой цаг байх болно. Мөн өөрийгөө хайр дурлал, үнэнч байдал, харилцан итгэлцэл зэрэгт ямар үзэл бодолтой явдаг, ямар сэтгэл хөдлөлөөр ханддагаа бодож эргэцүүлэх цаг. Магадгүй хэт төвөгтэй харилцаагаа орхих цаг нь ирсэн ч байж мэднэ. Мөнгө санхүүгийн хувьд энэ сар мөнгөтэй холбоотой асуудлаа цэгцлэхэд нэн тохиромжтой. Мөн өөрийн мөнгө олох арга барил, эх үүсвэр, материаллаг хэрэгцээгээ хэрхэн хангадаг зэргээ нухацтай бодох хэрэгтэй. Сарын хоёр дахь хагасын эхний өдрүүдэд юмс сайнаар өөрчлөгдөх бөгөөд ажил мэргэжлийн хувьд шинэ боломжууд нээгдэж, удирдлагууддаа сайхан сэтгэгдэл төрүүлж, урамшуулал ч авч магадгүй. Тиймээс ажилдаа идэвхтэй байх хамгийн тохиромжтой цаг байх нь. Гэхдээ ажил мэргэжилтэй холбоотой асуудлууд болон гарын үсэг зурахдаа анхаарал болгоомжтой, хянуур байхыг од эрхэс сануулж байна. Ажил хэргийн хамтрагч, хамтран ажиллагсадтайгаа болгоомжтой, бодолтой харьцах нь зүйтэй. Сарын 10-аас амрах, бясалгах болон сэтгэл зүйн дасгал хийхэд нэн тохиромжтой.

Матар

Матрынхны хувьд сайн мэдээ дагуулсан сар байх нь. Сарын 10-аас найз нөхдийн харилцаа болон нийгмийн дундах харилцаа сайжирна. Хайрттайгаа гадуур гарч, зугаалж, хамтдаа амрах хэрэгтэй. Гэрлэсэн Матрынхны хувьд нөгөө хүнээ аялалд урьж, театрын үзэсгэлэнд оч. Хэрэв шинэ хүн хайж байгаа бол өндөр боловсролтой болон хуулийн талын хүмүүст татагдах хандлагатай. 7 сарын 13-аас гэрлэлтээ батжуулж, эсвэл харилцаагаа албан ёсны болгоход таатай байх нь. Тогтвортой бус харилцаа болон, хайраас илүүгээр мөнгийг илүүд үздэг харилцааны хувьд байдал хурцдаж, салж сарниж ч магадгүй. Гэвч ингэсэн нь дээр байх болно. Сарын 23-аас Нарны нөлөөгөөр ямар нэг хардалт, өмчирхөлгүйгээр зөвхөн бие физиологийн харилцааг хүсч эхлэх болно. Энэ сард мөнгөтэй холбоотой асуудлууд тогтворгүй болж, гэр бүл болон гэртээ ямар нэг төлөвлөгдөөгүй зардлууд гаргаж магадгүй. Тиймээс үл хөдлөхтэй холбоотой арилжаа наймааг хойшлуулсан нь дээр. Мөн хэрэв гэр бүлийнхнээсээ мөнгө авахаар зэхэж байсан бол тэдэнд ч чамд хэлээгүй асуудлууд байж магадгүй тул санхүүгээ бие даасан байлгаж, өөрийн орлоготой болсон нь дээр. Буд гаригийн нөлөөгөөр сарын 10-аас гадаадад мэргэжил дээшлүүлэхээ сурч магадгүй нь. Учир нь Буд гаригийн нөлөө дотоод харилцаанаас илүү гаднын хүмүүстэй харилцах харилцааг илүү дэмжих нь. Карьертай холбоотой эртний төслүүд дуусч, шинэ төсөл гарч ирнэ. Гэхдээ шинэ төсөл гэдэг нь мөнгөтэй холбоотой шинэ асуудлууд гарч ирнэ гэсэн үг учраас төсөөлснөөс удаанаар хэрэгжиж ч магадгүй. Өөрийн ажиллаж байгаа салбараа нэг анзаараарай, энэ нь гадаадтай хэр их уялдаатай байна, чиний сурах гэж байгаа мэргэжил энэ зах зээлд хэр их хэрэгтэйг тооцоолж үзсэн нь дээр. 7 сарын 26-аас мөнгөтэй холбоотой асуудалд дээр болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрэв та ямар нэг байгууллагын санхүүг барьж байгаа, хэн нэгний мөнгийг хариуцаж эсвэл банкинд ажиллаж байгаа бол энэ нь зээл өгч, авахад тохиромжгүй үе байх болно. Энэ сарын 27 хамтрагчтайгаа харилцах харилцаагаа болон мөнгөтэй харилцдаг арга барилдаа дахин нэг дүгнэлт хийх цаг байх нь ээ. Биеийн эрүүл мэнд сарын 10-аас дээрдэнэ. Найзууд чинь чамайг хямралаас гарахад дэмжлэг үзүүлнэ, эмчийн зөвлөгөө болж магадгүй учраас зөвлөгөөг нь дагаарай. Сарын сүүлд зүрх болон цусны эргэлттэй холбоотой өвчин сэдэрч магадгүй. Ямар нэг зүйл эвгүйрхэх л юм бол шууд эмчид хандахыг од эрхэс сануулж байна.

Хумх

Хайр дурлалын тал дээр маш таатай мөч ирж байна. Зарим Хумхуудын хувьд эрс шинэчлэлт хийж хуучин байсан хэрэггүй асуудлуудыг нурааж хаях хэрэгтэй. Гэхдээ нөгөө хүн чинь чиний хувийн орон зайг ойлгодоггүй эсвэл үл ойлголцол үргэлж үүсдэг бол ийм алхам хийх нь хүндрэлтэй байж болзошгүй. Үл ойлголцлын хамгийн гол сэдвүүд нь амьдрах байр, гэр бүлийн амьдрал, үл хөдлөх хөрөнгийн зээл зэрэг байж болох ч үр хүүхдийн тухай асуудал ч хүндхэн байж магадгүй. Сарын 10-аас дээр дурдагдсан асуудлуудыг хайрттайгаа хамт шийдэхийг эрмэлзээрэй. Хамгийн гол нь энэ бүгдийг хамтдаа даван туулах нь чухал бөгөөд хайртдаа үзэл бодлоо илэрхийлэх боломж өгөх хэрэгтэй. Хэн нэгнийг хайж байгаа ганц бие Хумхуудын хувьд өөрийнхөө галзууртлаа хайрлаж дурлаагүй хүнтэйгээ хэт түргэн харилцаанд орж, гэрлэлтэд яарах хандлагатай байгаа учраас сэтгэл зүрхээ сонсож, тайван бас хянамгай байхыг сануулж байна. Сонирхолтой хүмүүстэй уулзаж, нийгэмд идэвхтэй бай. Сарын 23-аас хайр дурлалын амьдрал гэрэлтэж эхлэх бөгөөд хайрт чинь аливаад ул суурьтай хандаж эхлэх нь. 7 сарын 10-аас ажил мэргэжилд сайн зүйлс тохионо. Тиймээс ажлаа сайн хийснээр тэр хэмжээгээр цалинжина. Зарим найз нөхөд, ажлын хамтрагчидтайгаа харилцаагаа тасалж магадгүй ба бусад бүлэг холбоо, нөхөрлөлүүдтэйгээ болгоомжтой харилцсан нь дээр. Мэргэжлийн тал дээр ямар нэг үл ойлголцол бий болж болзошгүй. 13-аас ажлын эрч хүч нэмэгдэж, ажлын цагаа богиносгож үр дүнтэй ажиллах болно. Гэхдээ нөгөө талаас хамтран ажиллагсадтайгаа болгоомжтой харьцаж, чи өөрөө удирдах үүрэгтэй биш ч удирдаж явуулдаг хүмүүстэйгээ харилцаагаа хянахад гэмгүй. Аливааг өөр өөр өнцгөөс харснаар хүмүүстэй ойлголцоход туслах болно. Сарын 13-аас эрүүл мэнд сайжирна, Ингэснээр ажлын цагаа багасгаж, эрүүл мэнддээ илүү их цаг гаргахад таатай байна. Бясалгал хийж, өөрийн оюун санаагаа цэгцлэхэд цаг гаргаарай.

Загас

7 сарын эхний хагаст хайрттайгаа хамт ажилладаг Загаснуудын хувьд стресстэй өнгөрч магадгүй. Романтик хирнээ албаны ийм харилцаа нь та хоёрт эрх тэгш бус байдлыг авчирч болох ч та хоёрын аль нэг нь буулт хийснээр юмс хэвийн байдалд орно. Үл ойлголцлын гол сэдэв мөнгөтэй холбоотой байх нь. Хэн хэн нь эрх тэгш байхыг эрхэмлэ. Хамтран ажиллагчдаа сэтгэлтэй бол энэ сард болгоомжтой байх хэрэгтэй. Романтик байдлаасаа болж байдлыг хүндрүүлж болзошгүй. Сарын 13 -аас Нарны нөлөөгөөр хайр дурлалын харилцаандаа ямар хариуцлага хүлээж байгаагаа эргэцүүлэх боломж гарна. Ингэснээр харилцаагаа авч үлдэж чадна. Учир нь бодож эргэцүүлснээр чи юуг хэтрүүлж хийдэг болон юуг дутуу орхигдуулах гээд байдгаа олж харна.Сугар гаргийн нөлөөгөөр сарын эцэс хүртэл харилцаа эерэг байх нь. Тиймээс гэрлэсэн Загаснуудын сэтгэлийн таашаал, дур хүсэл нэмэгдэх хандлагатай байна. Ажил мэргэжлийн хувьд өөрчлөхөд бэлэн гэж бодсон зүйлсээ өөрчлөхөд хамгийн тохиромжтой үе. Хамтрагчидтайгаа харилцах харилцаа ердийнхөөрөө байна. Зарим Загаснууд ашиглуулсан мэт, сэтгэл дундуур мэдрэмж төрж магадгүй. Хэрэв өөрийн дотоод сэтгэлээ барьж, уур бухимдлаа дарж чадвал асуудлууд дээрдэх бөгөөд олон зүйлийг эерэгээр өөрчилж чадна. Сарын 10-аас гадаадад мэргэжил дээшлүүлж магадгүй. Үүнээс үүдэн ямар нэг гадаадын хувь хүн, албан байгууллагатай хамтран ажиллах боломж гарч ирэх нь. Нөгөө талаас өөрийнхөө өөр улстай бизнесийн харилцаа тогтоох сонирхлоо биелүүлэх боломж байж болох юм. Энэ сард Загаснууд шалгалтад хамрагдаж, ажлын ур чадвараа нэмэгдүүлж, одоо ажиллаж байгаа байгууллагадаа илүү сайн ажлын байр онилж магадгүй. Сарын 23-аас удирдлагууд чинь чамайг сорьж эхлэх нь. Илүү үр дүнтэй, бүтээмжтэй ажиллах арга барил олж удирдлагуудтайгаа илүү сайн харилцаатай болох хэрэгтэй. Энэ сарын турш мөнгөн орлого нэмэгдэж одоо хийж байгаа ажлаасаа сайн цалинжих бололтой. Загаснууд сэтгэл санааны хувьд энэ сард сэтгэл гутрал, ажлын ачааллаас болж бусдыг хэт шүүмжлэх, өөрийгөө илүү гэдгийг харуулахын тулд тэднийг дарах зэрэг зан чанарууд чамаас гарч болзошгүй. Тиймээс хүлээцтэй, ухаалаг байж өөрийгөө хөгжүүлэхэд л санаа тавь. Хэт толгой эргэм асуудлуудыг орхих нь чамд л хэрэгтэй. Идэх дэглэмдээ илүү их анхаарал тавьж, дасгал хөдөлгөөн хий. Эмчийн зөвшөөрөлгүй өвчин намдаагч бүү хэрэглэ.

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …