ХОНЬ (3/21-4/19)
Мөд бүтэхгүй нь гэж таны бодож байсан үйл ажиллагаатай холбоотой сайхан мэдээ авна. Бизнесийн төсөл эсвэл санхүүгийн асуудалдаа шинэ чиг баримжаа олох нь дэвшил гарах боломжийг нэмэгдүүлнэ. Хэрэв тус дэмжлэг хэрэгтэй болвол бусад хүмүүс туслахад бэлэн байж болох юм. Бизнесийнхээ орлого зарлагыг тооцож, цаг гарган ажилласан л бол сайн үр дүнд хүрнэ.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр сайхан өдөр болох бөгөөд танд уйтгарлах нэг ч хором гарахгүй л болов уу. Таны нийгмийн идэвхи сэргэх бөгөөд олон нийтийн ажилд оролцож, цагийг маш зугаатай өнгөрүүлэх болно. Та өнөөдөр маш их урилга хүлээж авах бөгөөд энэ олон арга хэмжээний алинд нь орохоо шийдэх гэж нэлээд бодох бололтой. Таны бүтээлч байдал нэмэгдсэнээр ихээхэн амжилтанд хүрэх болно. Та өнөөдөр ямар ч ажил хийсэн гайхалтай эрч хүчтэй байж чадна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өнөөдөр амрагтайгаа гүнзгий сэтгэлийн хөдөлгөөнөөр харьцана. Гэвч сэтгэл хөдлөл нь тухайн өдрийг зарим тодорхойгүй байдал болон буруу ойлголтонд хүргэх магадлалтай. Түрэмгий зан болон хардалтаас болгоомжил. Зарим нь өндөр албан тушаал хашдаг хүмүүстэй харьцдаг байж болох юм. Энэ нь дэмжлэг авах эсвэл санхүүгийн илүү сайн баталгаатай болох боломжийг авчирч болох юм. Эмэгтэйчүүдтэй харьцах харьцаа ердийнхөөсөө илүү төвөгтэй болох болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Гадаад үзэмжээрээ тэнэг байдал бүү харуул. Үл ойлголцол бий болно. Ихэнхи нь ажил дээрээ стресстэй байх бөгөөд ажил олгогч хамтран ажиллагсад сонин харьцах тул амаа хамхиж маргаанаас хол яв. Та нэг алхам урагшилсан ч хоёр алхам ухарсан мэт сонин сэтгэгдэл төрнө. Энэ нь түр зуур л үргэлжлэх боловч хурдхан даван туул. Бодож тунгаахад хүнд байвал чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул.
АРСЛАН (7/23-8/22)
Гадаад үзэмжээрээ тэнэг байдал бүү харуул. Үл ойлголцол бий болно. Ихэнхи нь ажил дээрээ стресстэй байх бөгөөд ажил олгогч хамтран ажиллагсад сонин харьцах тул амаа хамхиж маргаанаас хол яв. Та нэг алхам урагшилсан ч хоёр алхам ухарсан мэт сонин сэтгэгдэл төрнө. Энэ нь түр зуур л үргэлжлэх боловч хурдхан даван туул. Бодож тунгаахад хүнд байвал чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул.
ОХИН (8/23-9/22)
Та төрөлхийн санаачлагатай нэгэн учир боломж завшааныг алдалгүй харах болно. Өнөө орой болох олон нийтийн үйл ажиллагаа таныг гэрээсээ гарахад хүргэнэ. Гэсэн ч гэр амьтай хайртай хүнтэйгээ хамт оройг хөгжилдөн өнгөрүүлэхийг илүүд үзнэ. Үгүй бол цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах юмуу эсвэл өдөр хэсэгхэн зуур амарч сэтгэл сэргээх зүйл хий. Компьютер болон машинтай холбоотой асуудал үүснэ. Замын хөдөлгөөнд оролцохоосоо өмнө замын түгжрэлийн талаар мэдээ хар.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Ажил олгогчтойгоо цалингаа нэмэгдүүлэх юмуу зээлийн хүүг дахин авч үзэх талаар хэлэлцэхэд тохиромжтой үе. Зарим нэг нь өөрийн гэсэн байр худалдаж авахаар оролдох бөгөөд тохирох зээл хөөцөлдөн, банкнуудад очиж судалгаа хийнэ. Эсвэл жижиг хэмжээний эмчилгээ хийлгэж магадгүй бөгөөд хөлсөө дуслуулан олсон мөнгөө ашигтай худалдаа хийхэд зарцуулна. Дэлгүүр хэсэж их хугацаа бүү алд.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Мэргэжлийн үйл ажиллагаанд авъяас чадвараа харуулах уран бүтээлийн нөөц боломжоо нээх хувийн амьдралдаа амжилт олоход таатай өдөр. Төлөвлөсөн ажил, түншүүдтэй харилцах харьцаа, хувийн уулзалт амжилттай болж цаашдаа албан тушаал ахих эсвэл санхүүгийн амжилтанд хүрэх суурь үндэс болно. Хувь заяанд гэнэтийн эргэлт гарах тухай од эрхэс сануулж байна.
НУМ (11/22-12/21)
Сансар огторгуй өнөөдөр таныг хуурч болно. Дээд албан тушаалтнаас ирэх ажлын шахалт шинэ долоо хоногийн эхлэлийг нилээн хүндхэн болгоно. Биеэ барилгүй өөрт ноогдсон ажлыг хичээнгүйлэн хий. Өдрийн төгсгөлд бүх зүйлийг төгс байлгахыг хичээх байдал бий болно. Энэ үед санхүүгийн тайлан болон анализ хийхэд тохиромжтой цаг байх болно. Эрч хүч тань ундрах бөгөөд түүнийг бадамлуулан асаа. Гэвч эрүүл мэнддээ анхаарч бүх зүйл хэвийн байгаа эсэхийг шалгаарай.
МАТАР (12/22-1/19)
Энэ өдөр таны анхаарлыг татах гэж хүмүүс хашгиралдаж энд тэндээс тань татаж угзрах гэж байгаа юм шиг мэдрэх болно. Хэтэрхий их эрч хүч заримдаа асуудал болдог. Спорт эсвэл биеийн хүчний үйл ажиллагаатай холбогдсоноор оюун санаагаа тайвшруулж авсан дарамтаа үр дүнтэйгээр та гаргаж чадна. Мэргэжил нэгт найз нартайгаа хамт байвал сэтгэл тань тайвшрах бөгөөд үзэл бодол нэгтэй хүмүүстэй холилдоход их тухтай байна.
ХУМХ (1/20-2/18)
Өв хөрөнгө авах эсвэл салах өргөдөл, гэрээ хэлэлцээртэй холбоотой тамга дарах гарын үсэг зурах зэрэг бичиг цаастай холбоотой асуудлууд хурдан явагдах болно. Санхүүгийн мэдээнүүд гэр бүлийн ажил хэргийг тань дээшлүүлэхэд туслана. Санхүүгийн шалгалт хийдэг газар алдаа бүрийг тань илрүүлж хэрэгтэй судалгаа шинжилгээг хийж өгнө. Хаа нэг тийшээ урт хугацааны аялалд явахад бэлтгэж энэ аялал бүтэмжтэй байх болно.
ЗАГАС (2/19-3/20)
Таны бүтээлч илэрхийлэл идэвхитэй байх тул өөрийн хайр сэтгэлийг илэрхийлэхэд хөгжилтэй байна. Чөлөөт цагаа агаар үнэрлэн байгальтай харьцах, юунд ч санаа зовохгүй байх, хайртай хүмүүстэйгээ цуг байх зэрэгт зарцуулахад буруудах юмгүй. Танд амьдрах хүсэл улам бүр төрж, өөрийн чадвар чадамжиндаа сэтгэл хангалуун байна.