“Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа Азийн наадмын гольфийн тэмцээнд оролцоно

Индонезийн нийслэл Жакарта болон Палембанг хотноо 2018 оны наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 2-ны өдрүүдэд болох Азийн наадмын гольфийн тэмцээнд “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа эх орноо төлөөлөн  оролцох гэж байна.

Тэрбээр наймдугаар сард болсон Сонирхогчийн гольфийн 2018 оны улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд эрэгтэйчүүдийн медалистийн ангилалд тэргүүн байр эзлэн шилжин явах цомын эзэн, Алтан Медаль, Монгол Улсын аварга цол хүртсэн билээ. Гольфийн тэмцээн наймдугаар сарын 23-26-ны өдрүүдэд болно.

 

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …