Эльбрусийн оргилд авирсан Ч.Мөнгөндалай эх орондоо ирлээ

 Европ тивийн ноён оргил Эльбруст амжилттай авирч, эх орныхоо далбааг мандуулсан Залуу дугуйчин” клубын гишүүн Ч.Мөнгөндалай өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр ирсэн даруйдаа Сүхбаатарын талбайд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Аялагч Ч. Мөнгөндалай “Эльбрусийн ноён оргилд гарах үед цаг агаарын байдал нилээн хэцүү байсан. Нийт дөрвөн удаагийн авиралтын дараа үүрийн таван цагийн үед Эльбрусийн ноён оргилд гарч чадсан. Нийт найман хүний бүрэлдэхүүнтэй олон улсын уулын спортын тамирчидтай авиралт хийлээ. Эльбрусийн оргилд гарахаар явсан нь миний анх удаагаа гадаад улс руу явж, онгоцоор ниссэн аялал байсан тул маш их догдолж байсан. Цаашдаа мөрөөдлөө зогсоохгүй өөрийгөө хөгжүүлэн 6000-7000 мянган метр илүү өндөрт гарах зорилго тавин бэлтгэл хийх төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.
Ийнхүү тэрбээр Эльбрусийн оргилд авирсан монголын анхны хөгжлийн бэрхшээлтэй уулын спортын тамирчин боллоо.

 

Санал болгох мэдээ

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог …