Г.Нандинзаяа Азийн наадмаас алтан медаль хүртлээ

Азийн XYIII зуны спортын наадмын Индонез улсын Палембанд болж буй буудлагын Монголын буудлага спортын эмэгтэйчүүдийн /50 м Rifle women’s/ төрөлд ОУХМ Г.Нандинзаяа 1175  оноогоор  Азийн наадмын шинэ дээд амжилт тогтоож, алтан медалийн эзэн боллоо.
Мөн энэ төрөлд ОУХМ Ч.Нарантуяа 1173 оноо авснаар хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медалийн эзэн боллоо. Ийнхүү Монголын баг тамирчдын энэ наадмаас авсан медалийн тоо нэг алт, нэг мөнгөн медалиар нэмэгдэж 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 9 медальтай есдүгээр байр эзлээд байна.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …