Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ

НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг өнгөрсөн зургадугаар  сарын 10-наас энэ сарын 10-ны хооронд Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгууллаа.
Нийслэлийн хэмжээнд иргэдийг гол, тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах зорилгоор нийт 1040 гаруй  алба хаагч, 160 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 80 удаагийн дуудлагаар ажиллан, 280 хүний амь насыг авран хамгаалжээ. Үүний 235 нь насанд хүрэгсэд, 45 нь хүүхэд байгаа юм.

Завьт эргүүл арга хэмжээг зохион байгуулснаас хойш  уснаас эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, гол усанд нэрвэгдэгчийн амь насыг цаг алдалгүй авран хамгаалах боломж бүрдсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …