1-р сарын 2-оос шүүгч нар сард дунджаар 5 сая төгрөгийн цалин авдаг болно

27ec730c3ad3ca0fbigШүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж энэ сарын 1-нд Бүх шатны шүүхийн 2014 оны төсвийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан.

Учир нь Шүүхийн тухай хуулийн 28.4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлнэ” гэж заасантай холбоотой юм.
Ийнхүү Бүх шатны шүүх ирэх жил буюу 2014 онд нийт 238.18 тэрбум төгрөгийн төсөв батлуулахаар өргөн барьжээ. Үүнд шүүхийн 2014 оны урсгал төсвийн зардал 135.51 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын төсвийн зардал 102.65 тэрбум төгрөг байхаар тусгасан байна. 2014 оны шүүхийн урсгал төсөв 136 орчим тэрбум төгрөг байгаа нь өмнөх оныхоос 3.3 дахин нэмэгдсэн аж.

Ингэж урсгал зардал нэмэгдэх болсон шалтгаан нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэрээр шүүгчдийн цалинг 2014 онд нэмэгдүүлэхээр болсонтой холбоотой гэнэ.

Сонирхуулахад, 2014 оны нэгдүгээр сарын 2-ноос хэрэгжих шийдвэрээр анхан шатны шүүхийн шүүгчийн цалин 3.7 сая, давж заалдах шатных 3.9-4.0 сая, хяналтын шатны шүүхийн шүүгч 4.5 сая хүртэл байхаар тогтоож өгсөн байна. Түүнчлэн ажил, мэргэжлийн түвшинг нь тогтоогоод, таван жил тутмынхаа хоёр хувийг нэмж тооцвол шүүгч сард дунджаар 5.0 сая гаруй төгрөгийн цалин авах юм байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …