Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат нар Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийллээ

erdenebat jargalsaikhan Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг БНН, Эх орон нам дэмжин ажиллахаа илэрхийлж өнөөдөр Төрийн ордонд хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Эх орон намын дарга Б.Эрдэнэбат нар гарын үсэг зурсан юм.

Монгол орны үсрэнгүй хөгжлийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжилд хүргэх, шинэ хөгжлийн төлөвлөлтийн бодлогыг тууштай дэмжих, нийт ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах Ерөнхийлөгч бол Ц.Элбэгдорж хэмээн үзэж эдгээр нам дэмжихээр болсон гэдгээ илэрхийлэв. Өмнө нь МҮАН, ИЗНН-ууд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийлэн Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …