“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат “амь оров”

erdenebat aaa eh oron aaa. Монгол Улсын Их хурлын гишүүн асан “Эх орон” намын дарга “Эрэл” компанийн босс Б.Эрдэнэбат гэнэт олны нүдэнд өнөөдөр ил гарсан юм. Олон жил сураггүй алга болсон тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж буй Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийлж өнөөдөр гарын үсэг зурах ёслолд оролцов. Түүнтэй хамт Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан мөн ирсэн байв.

 2008 оны сонгуулиар нэг ч суудалгүй хоцорсон тэрээр улс төрөөс зайгаа барьж, бизнестээ анхаарч байгаа хэмээн хэвлэлээр түүний талаар таамаг тавьж байсан ч ор мөргүй улс төрөөс холдоогүй гэдгээ өнөөдрийн үйл явдалаар харуулав. 2012 оны УИХ-ын сонгуульд түүнийг нэр дэвшинэ, сонгуульд оролцоно гэсэн хүлээлт байсан ч оролцоогүй юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл хүч үзэж явсан тэрбээр Ц.Элбэгдоржийг дэмжихээ илэрхийлж “амь оров” бололтой. АН-ын дарга Н.Алтанхуягтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …