“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар хоёр талт уулзалт хийж, цөмийн зэвсгээс ангижрах хүртэл БНАСАУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг үргэлжлүүлэхээр тохиролцов.
Уулзалтын үеэр АНУ-ын төрийн тэргүүн БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай дахин дээд хэмжээний уулзалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлснээр, Ким Жөн Уны Сөүлд хийх айлчлал Солонгосын хойгт энх тайвныг цогцлооход ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт Мүн Жэ Ин болон Д.Трамп нар санал нийлсэн байна.
Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 2017 оны тавдугаар сараас албан тушаалаа хашиж эхэлснээс хойш Д.Трамптай зургаа дахь удаагаа уулзсан нь энэ болжээ.