Д.Цогтбаатар машинаа шатахад “Би ёстой шороо цацаад л байсан” гэжээ

kkkk-ШӨХ-ЫН ДАРГА Д.ЦОГТБААТАР СОЛОНГОСЫН ЭЛЧИН УНАХ ГЭЖ БАЙСНЫГ АВАХЫН ТУЛД ХУУЧИН МАШИНАА ШАТААЖЭЭ.

Энэ сарын 7-ны өдрийн 21.30 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, БНХАУ-ын Элчин сайдын яамны урд зам дээр автомашин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газрын 105 тусгай дугаарт иржээ. Дуудлагын дагуу очиход шатаж буй машин Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатарынх байсан аж. Онцгойгийнхон нийслэлийн ТӨГ-ын эзэмшил 03-35 УБҮ улсын дугаартай, “Соната-7” загварын суудлын автомашины хөдөлгүүр, бүхээгний хэсэг шатаж байсныг унтраажээ. Жолоочийнх нь мэдээлснээр автомашины хамраас гэнэт гал гарсан байна. Тэрээр ямар ч эвдрэл гэмтэлгүй машин нь шатсанд ихэд гайхсан аж.

Тухайн үед ТӨХ-ны дарга огло үсрэн бууж, машинаа тойрч гүйгээд, чадлынхаа хэрээр шороо цацаж унтраахыг оролдсон байна. Энэ талаараа тэрээр өчигдөр “Би ёстой шороо цацаад…” гээд ТӨХ-гоор чанга гэгч нь ярьж явжээ. Галын шинжээчдийн урьдчилсан таамгаар Д.Цогтбаатарын машинд галын утаснаас болж гал гарчээ. Гэвч галын шалтгааныг тогтоохоор холбогдох газрынхан ажиллаж байгаа юм. Сүүлийн өдрүүдэд Төрийн өмчит компаниудын захирлуудыг шинээр томилж, халж сольж байгаа учир Д.Цогтбаатар үүнтэй холбоотойгоор машиныг нь шатаасан байж болзошгүй гэж хардаж буйгаа нуугаагүй аж. Гэвч өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад түүний зүгээс ямар нэгэн гомдол гаргаагүй байна. Тэрээр шатсан машинтайгаа өнгөрсөн дөрөвдүгээр сард Улсын их дэлгүүрийн өмнө явган зорчигч дайрсан. Гэвч түүнийг нэг их асуудал болголгүй тэгсхийгээд “зохицуулаад” өнгөрсөн талаар эх сурвалж мэдээлэв.

30827

-УЛСЫН МӨНГӨӨР ДЭНДҮҮ ТАНСАГЛАЖЭЭ-

Уг нь ТӨХ зөндөө тээврийн хэрэгсэлтэй. Машин нь шатсан даргад солиод унах машин олдохгүй гэх зовлонгүй. Гэвч тэрээр улсын мөнгөөр дэндүү тансагласан байна. Учир нь өчигдөр ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар байгууллагынхаа үүдэнд цоо шинэ, улсын дугааргүй,  “Azera” маркийн машин өдөржин сойжээ. Энэ талаар тодруулахад, өглөөний 9.30 цагт цоо шинэ, хамгийн сүүлийн үеийн загварын “Аzera” машин худалдаж авсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэрээр өчигдөр шинэ комисс томилон, улсын мөнгөөр шинээр машин авч унахаар болжээ. Дээрх машин нь “Azera” маркийн хамгийн орчин үеийн классик загварынх бөгөөд 50 орчим мянган ам.долларын үнэтэй юм байна. Д.Цогтбаатар шинэ машиндаа улсын дугаар авахаар өчигдөржин хөөцөлдсөн ч материал дутуу шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшилжээ. Дээрх машиныг Солонгосын элчин унахаар тавиулсан байсан. Гэтэл ТӨХ-ны дарга бэлэн мөнгөөр худалдаж авсан аж. Хуучин машины хувьд Баянбүрдийн ойролцоох Засгийн газрын авто баазад “хэрэг нь дууссан” байдалтай зогсож байгаа юм.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: Мэдээ.мн

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …