Ази, Номхон далайн орнуудын бичил уурхайчдаас туршлага судлаж байна

download Нийслэл хотноо Ази, Номхон далайн орнуудын бичил уурхайчдын  хурал болж “Чингис” зочид буудалд хоёр дахь өдрөө болж байна. Хуралд Индонез, Япон, Папуа-Шинэ Гвиней, Камбодж, Филиппин, Танзани, Перц, Колумби, Кени, Мозамбек зэрэг улсын төр засаг, иргэний нийгмийн төлөөлөл, бичил уурхайчид болон манай орны аймаг, орон нутгийн нийт 150 төлөөлөгч оролцож байна.

 Өнөөдрийн хурлын гол хэлэлцүүлгийг “Мөнгөн усгүйгээр хүдэр баяжуулах технологийн шийдэл” гэсэн сэдвийн дор өрнүүлж байгаа ажээ. Учир нь мөнгөн ус нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд маш хортой атал одоо ч дэлхийн улс оронд бичил уурхайн төвшинд хэрэглэсээр байгаа юм. Тиймээс мөнгөн ус, цианид натри зэрэг аюултай бодисын хэрэглээг  халж, уурхайчдын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх муу нөлөөг бууруулах тухайд санаа бодлоо солилцохоор тус сэдвийг сонгосон гэнэ.

Мөн бичил уурхайчид эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавин олборлосон бүтээгдэхүүнээ өөрсдөө борлуулж чаддаггүйгээс хөдөлмөрийн үр шимээ бүрэн хүртэж чаддаггүй. Харин ченжүүд их хэмжээний ашиг орлого олдог энэ үзэгдлийг хэрхэн халах тухай “Ашигт малтмалын борлуулах сүлжээ” сэдвийн дор хөндөн ярилцах аж.

Дашрамд дурьдахад, НҮБ-ыг Байгаль орчны хөтөлбөр ЮНИДО-гийн төлөөлөгч болоод бичил уурхайн асуудлаар мэргэшсэн экспертүүдийг урьж авчирсан нь уг хурлын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байгаа гэнэ.

Л.Бадрах.ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …