Монгол Улс, БНАСАУ хооронд дипломат харилцаа үүсч, хөгжсөний 65 жилийн ойд зориулсан “Мөнхийн цэцэг” амьд цэцгийн үзэсгэлэн өнөөдөр “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна.
Тус арга хэмжээг “Кимжөнирхва” нийгэмлэгээс зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнд солонгосоос авчирсан үрээр монголын хөрсөнд ургуулсан 200 гаруй амьд цэцэг тавигдах юм. Цаашид энэхүү үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулж олсон орлогоо өнчин хүүхдүүдэд хандивлах гэнэ.
Ugluu.mn