Дуучин А. Хишигдалай, С.Зоригт нар хамтран Монгол Улсын гавьяат жүжигчин Б. Дашдондогийн дуулсан “Санаж байна уу?”дууг шинэчлэн дуулжээ.
Энэ талаар Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондог дуучин А.Хишигдалай, С.Зоригтод хандан “Хоёр дүү ахынхаа дууг аятайхан найруулаад сайхан дуулсан байна. Н.Халиун бид хоёрын анхны уран бүтээлүүдийн сор шүү дээ хэмээн” сэтгэгдлээ хуваалцжээ.
“Санаж байна уу?” дууны аяыг МУУГЗ Н.Халиун, үгийг П.Хэрлэн зохиосон юм.
“Санаж байна уу?дууны үг
Санаж байна уу даа миний амраг
Сэтгэлд чинь үлдсэн өдөр хоногууд
Зүрхэнд хурсан хардах сэтгэлийг чинь
Салхи мэт зайлуулах билээ
Уйлж байна уу даа миний хонгор
Учирсан бүхэн бид хоёрт
Хүсч амьдрах хорвоогийн энэ бүгдээс
Хайрлах бүхнээ ав гэв үү дээ
Ханьсах хүслээ надад хэлээч
Цэл залуухан насны чинь учрал
Би чамайгаа харахгүй юм бол
Эгэл амьдрал минь хайраараа сохорч
Энэ хорвоод орших газар үгүй еэ
Үдэш бүрийн сэрүүн зүүдэнд чинь
Үлдэж хоцоръё би чамтайгаа
Үнэнч гэж хэлсэн харамч үгэнд чинь
Үүрдийн итгэлээ би өглөө
Үнсэлт хайрлан намайг тэврээч
Цэл залуухан насны чинь учрал
Би чамайгаа харахгүй юм бол
Эгэл амьдрал минь хайраараа сохорч
Энэ хорвоод орших газар үгүй еэ
Үнсэлт хүсэх уруул чинь яваад өгөөч гэж хэллээ ч
Уйлах нүднийхээ харцаар
Үлдээч гэж надад хэлэх юм
Цэл залуухан насны чинь учрал
Би чамайгаа харахгүй юм бол
Эгэл амьдрал минь хайраараа сохорч
Энэ хорвоод орших газар үгүй еэ
Хүсэл хайрын энэхэн орчлондоо
Бие биенээ хайрлан харамлахгүй юм бол
Хүний орчлонд хүслээрээ дутаж
Хан хорвоод орших газар үгүй еэ