Их аварга Д.Дагвадорж ОУ-ын хэмжээний мастерийг гүйцэж шуугиан тарив

Image12   “Амжилтын эзэд” супер шоунд Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж оролцож байгаа билээ. Тус шоунд оролцогч урлаг, спортын одод үндэсний сур харваа, усан сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, буудлага, шагай харвах зэрэг 12 төрлөөр өрсөлдөж байна.

Их аварга Д.Дагвадорж саяхан болсон гүйлтийн төрөлд өрсөлдөгч тамирчин болох Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин Олон улсын Хэмжээний мастер Б.Ачитбилэгийг гүйцэж түрүүлжээ. Уг нь их аваргыг мастер Б.Ачитбилэг түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа илэрхийлж, ам гарсан байжээ. Гэвч Монгол Улс болоод олон улсад нэртэй хөнгөн атлетикчийг гүйцсэн нь шоунд оролцогчдын гайхширлыг төрүүлсэн. Тэрбээр ийнхүү чамгүй хурдан гүйгч гэдгээ харуулсан байна. Д.Дагвадорж аваргын дасгалжуулагчаар Монгол Улсын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, 100 метрийн гүйлтийн Монгол Улсын зургаан удаагийн аварга, спортын мастер А.Амгалан ажиллаж байгаа ажээ.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …